Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

10 GB датагаар ТАНСАГЛАХ 11 шилдэг САНАА

Бидний өдөр тутмын амьдрал датагүйгээр “газар авах”-аа байсныг хэн хүнгүй мэддэг болсон.


Бидний өдөр тутмын амьдрал, ажил төрөл интернет сүлжээ, wi-fi, датагүйгээр “газар авах”-аа байсныг хэн хүнгүй мэддэг болсон. Ажил хөөцөлдөхөөр машинаар, автобусаар юм уу явган явсан ч гар утсаараа ярих, цахим шуудангаа шалгах, харилцагч руугаа баримт материал илгээх гэх мэтээр зайлшгүй интернэтэд нэвтрэх хэрэг гардаг нь тодорхой. Ядаж л фэйсбүүк, твиттерээсээ өдөр тутамд өрнөж буй мэдээ мэдээллээ авдаг шүү дээ. Энэ бүрийд бидэнд зайлшгүй дата хэрэгтэй. Датагаа дуусах вий гэж санаа зовон 3G, 4G-гээ байн байн хааж, дуртай дуу хөгжим, киногоо замын түгжрэлийн үеэр үзэж чадахгүйдээ бухимдан яваа юм биш биз дээ? Одоо болтол ингэж яваа бол та чухал мэдээллээс хоцорсон байна гэсэн үг. Юу гэхээр, “Юнител” групп хэрэглэгчиддээ зориулан хаврын хамгийн том СЮРПРИЗ болгон хэд хэдэн урамшууллыг багтаасан БҮГДИЙГ ЦЭНЭГЛЭГЧ картаа худалдаанд гаргасан. Энэхүү карт нь 6000 төгрөгийн үнэтэй бөгөөд урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид аль аль нь дансаа цэнэглэх боломжтойгоороо давуу талтай.

Урьдчилсан төлбөрт хэрэглэгчид энэ картаар гар утсаа цэнэглэснээр 3G болон 4G LTE сүлжээнд ашиглах боломжтой 6GB дата эрх бэлгэнд авна. Харин дараа төлбөрт хэрэглэгчид 10 GB датаны эрхтэй болох юм. Үүнээс гадна “Юнивишн”, “ДДэшТВ”, “LookTV”-гээс тус тусад нь кино, контент түрээслэн үзэх 6000 төгрөгийн эрхтэй ч болох юм. Мөн "Гэр интернэт"-ийн үйлчилгээнд ашиглах 6GB датаг урамшуулал болгон бэлэглэж байгаа.

Ингээд урамшуулалд авсан 10 GB датагаараа 6 өдрийн турш тансаглах шилдэг 11 санааг санал болгож байна. 

Youtube-ээс дуртай дуу хөгжмөө сонсож, клипийг нь үзэнгээ замын түгжрэлийг анзаарах сөхөөгүй “туулаарай”. Та Youtube-ээс ойролцоогоор 350 гаруй бичлэг үзэх боломжтой.

 ‘LookTV”-гээс дуртай киногоо HD форматаар үзээрэй. Сайхан боломж шүү.

Хичээлдээ ирж чадаагүй найздаа зориулж, чухал лекцийн үеэр live хийж туслах ч сайхан санаа. 

Хэрэгтэй аппликэйшнээ “playstore, appstore”-оосоо татаж болох юм.

Хаа байгаа газраасаа найзтайгаа видео “call” ч хийнэ.

Цахим шуудангаа шалгаж, шаардлагатай үед харилцагчид руугаа шуудан илгээгээрэй.

Интернэтээс 3500 гаруй дуу татахад хангалттай хэмжээний дата юм шүү!

Бүтэн өдрийн турш 24 цаг хязгааргүй ашиглаад ч барж дуусахгүй гээд боддоо. Ямар вэ дээ?

Онлайн тоглоомыг хааяа “хашраах” юу нь буруу гэж?

Танд HD форматтай бүрэн хэмжээний 7-8 кино үзэх бүрэн боломж бий.

Энэ бүгдийг хийсэн ч дата байсаар л...Та утсаа "маажсаар" л...

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Таны датагаа хамгийн их зарцуулдаг 7 зүйл
2
2024.03.15
Эцэг эхчүүд ч бас дэлгэцийн хамааралтай болсныг өсвөр үеийнхэн анхааруулж байна
3
2024.03.12
Инстаграмын чат доторх нууц тоглоомыг тоглож үзсэн үү?
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
44
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.