Хайх зүйлээ бичнэ үү

Монголын таван банкаар борлуулалтын орлогоосоо давсан мөнгө оруулна

Монголын эдийн засагт нөлөөлөх том шийдвэрүүд гардаг “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өрөөнд бид сууж байна. Өнгөрсөн долоо хоногт “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Армандо Торресоос ярилцлага авахаар бүдэг ногоон ханатай, хачин дулаахан өрөөнд "Өнөөдөр" сонин, "Mongolian mining journal" сэтгүүл, www.ikon.mn сайтын сурвалжлагч гэх мэтчилэнгээр хэвлэлийнхэн цугласан нь энэ. 

"Би "Оюу толгой" компанийн ажилтан шүү дээ" гэж их л өөриймсөг хэлэх бразил эрхэм "Рио тинто"-гийн удирдлагын багт зургаан жил ажилласан юм. Бурхан багш хүртэл залчихсан сонирхолтой энэ өрөөнд сэтгүүлчдийн цөөн асуултад Армандо Торрес хариуллаа.  

-Та өөрийгөө монголчуудад товч танилцуулаач? 

-Намайг Армандо Торрес гэдэг. Би Бразилд төрж өссөн. Ажил, амьдралаа “Оюу толгой” компанитай холбоод 10 сар болжээ. Эхнэр, хоёр хүүхэдтэй. Их сургуулиа химийн болон процессийн инженер мэргэжлээр төгссөн . 

Миний карьер Бразилийн өмнөд хэсэгт хөнгөн цагааны чиглэлээр эхэлсэн юм. Энэ бүс нутаг манай орны бусад хэсгээс хамаагүй өндөр хөгжилтэй. Харин үүний дараа хойд хэсэг рүү шилжсэн. Хойд хэсэг харин харьцангуй буурай хөгжилтэй гэж хэлж болно. Тэнд ажиллаж байх хугацаанд гар бие оролцсон хөнгөн цагааны хайлуулах үйлдвэр маань дэлхийн хамгийн шилдэг үйлдвэр болсонд баяртай байдаг. 

Үүний дараа Испанийн компанид ажиллаж эхэлсэн. Энэ үед тус компанийн шинээр худалдаж авсан компанийг нэгтгэх үйл ажиллагааг хариуцсан. Үүний дараа Австралийн баруун хэсэг рүү нүүх боломж надад олдсон юм. Тэнд таван жил ажиллаж байгаад 2011 онд “Рио тинто” компаниас ажлын санал хүлээж авсан. 

"Рио тинто" компанид ажиллах хугацаанд хайлуулах дөрвөн үйлдвэр, хоёр уурхайн үйл ажиллагааг хариуцан ажилласан.  Энэ оны наймдугаар сард "Рио тинто"-гоос "Оюу толгой" компанийг хариуцсан Ерөнхий захирлаар ажиллах санал тавьсан. Тиймээс би одоо “Рио тинто” гэхээс илүүтэй “Оюу толгой” компанийн ажилтан юм шүү. Би гүний уурхайн төслийг амжилттай болгох тал дээр анхаарч ажиллана. 

Компанийн ТУЗ болон Хувьцаа эзэмшигчдээс надад итгэл үзүүлж, гүний уурхайн төслийг хэрэгжүүлэх багийг удирдах болсондоо баяртай байна. Мөн гэр бүлийн хүн маань намайг дагаж Монголд нүүж ирэхээр болсон. Бид Монголын гайхалтай соёл, зан заншлаас суралцана гэдэгтээ итгэлтэй байгаа. 

-Монголын хамгийн том компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралддаг өрөөнд бид сууж байна. Монголын эдийн засагт өндөр ач холбогдолтой олон шийдвэр энэ өрөөнөөс гарч байсан байх. Ажиглаад байхад энэ өрөөнд бурхан залжээ. Ямар учраас тэр вэ. Бас та ямар шашин шүтдэг вэ? 

-Намайг ажлаа авахад л энэ бурхан байсан учраас яагаад энд залсныг мэдэхгүй юм. Миний хувьд католик шашинтай. Шашнууд бүгд л нэг зорилготой гэж би боддог. Хүн ер нь амьдралдаа бие биедээ тусалж, дэмжих хэрэгтэй гэж би боддог. 

-“Оюу толгой” компанийн үйл ажиллагааны сүүлийн үеийн мэдээллээс хуваалцаач?

-“Оюу толгой” компани аюулгүй ажиллагааны хувьд "Рио Тинто" группдээ тэргүүлж байгаа. Гүний уурхайн төслийн багийн хувьд барилга, бүтээн байгуулалтын салбартаа тэргүүлэх хэмжээнд явж байна.

Бид энэ уурхайг 100 жилээр ажиллуулах төлөвлөгөөтэй. Тиймээс дотоодын ажиллах хүчийг боловсруулахад ихээхэн анхаарч ажилладаг. Өнөөдрийн байдлаар уурхайн үйл ажиллагааны багуудын 96 хувийг монгол ажиллагсад эзэлж байна.

Гүний уурхайн төсөлд ажиллагсад 3500 болж нэмэгдсэний 87 хувь нь монгол ажиллагсад юм. Цаашид уурхайг үр ашигтай, тогтвортой авч явахын тулд дотоодын боловсон хүчнийг чадавхжуулж, сургахад ихээхэн хэмжээний хүч хаяж ажиллах болно.

Миний уулзсан монгол ажилтнууд өндөр боловсролтой байгаагаар нь бахархсан шүү. Цаашид “Оюу толгой” компанийг дэлхийн зэсийн зах зээлийн шилдэг компани болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Санхүүгийн талаар ярихад үйл ажиллагааны мөнгөн урсгалын үзүүлэлтүүдийг эерэг байлгах чиглэлээр олон ажил хийж байна. Учир нь одоогийн бидний ашиглаж буй ил уурхай зэс, алтны агууламж багатай. Уурхайн багууд үйл ажиллагааг ашигтай байлгах чиглэлээр олон ажил хэрэгжүүлж байна. Ялангуяа 2017-2018 онд биднийг томоохон сорилтууд хүлээж байна. 

-Энд ирсэн гол зорилгын хамгийн чухал нь Монголын ажиллах хүчнийг бэлтгэх гэж та дурдлаа. Энд ирээд нэлээд хэдэн сар болжээ. Тэгэхээр монгол ажилтнуудынхаа чадварыг мэдсэн байх. Монгол ажилтнуудын түвшинг ямар байна гэж харж байгаа вэ?

-Маш сайн суурь тавигдсан байна гэж бодсон шүү. Цаашид юу хийх ёстой вэ гэвэл хамгийн богино хугацаанд монгол ажилтнуудыг туршлагажуулах хэрэгтэй байна. 

Би өмнө нь маш олон үйлдвэрлэлийн систем судалсан. Хамгийн их таалагддаг систем нь Японы “Тоёота” компанийн ажилладаг арга барил юм. Ажилтнуудаа маш бүтээмжтэй ажиллуулж чаддаг. Тиймээс би энэ арга барилыг туршиж үзнэ гэж бодож байна. 10 жилийн хугацаанд “Оюу толгой”-г зэсийн шилдэг уурхайнуудыг нэг болгох зорилготой.

-Гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу амжилттай явж байгаа юу?

-Бид хэд хэдэн ажлыг төлөвлөгөөнөөс нь түрүүлж биелүүлсэн. Ихэнх хэсгүүдийн ажил төлөвлөсөн хугацаандаа хийгдэж байна. 

Мэдээж бидний гол зорилт төлөвлөсөн хугацаандаа, төсөвт багтааж энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх юм. 2020 онд анхны хүдэр гаргах зорилт тавьсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ зорилтдоо багтаж ажиллахыг хичээж байна.

-“Оюу толгой” компани манай улсын эдийн засагт чухал нөлөөтэй. Хямралын үед Монголын эдийн засагт хөрөнгө оруулагчдын мөнгө их хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авсан. Гүний уурхайн төслийн санхүүжилт ямар шатлалаар орж ирэх вэ?

-Гүний уурхайн төслийн зардал 5.3 тэрбум ам.доллар. Үүнд хөрөнгө оруулалт болон урсгал зардал орж байгаа. Энэ онд гүний уурхайн төслийн зардал 800-900 сая ам.доллар байна гэсэн тооцоо бий. 2020 он хүртэл дунджаар нэг тэрбум ам.долларыг бид гүний уурхайн төсөлд зарцуулах төлөвлөгөөтэй байна.

Хамгийн гол нь дотоодын ханган нийлүүлэгчдэд энэ мөнгийг зарцуулж байна уу гэдэг шаардлага тавигдаж байгаа. Бид тавьсан зорилтоосоо давуулан биелүүлж энэ чиглэлээр ажиллаж байна.

Барилга, бүтээн байгуулалтын ажилд компаниуд олон улсын компаниудтай хамтарч оролцож байгаа. Цементийн хангалтыг дотоодын компаниудаас авч байна. 2017 онд “Оюу толгой” компани борлуулалтын орлогоо 100 хувь гэж үзвэл үүнээс давсан буюу 110 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг гүний уурхайд хийнэ. Цаашид энэ тоо нэмэгдэнэ.

-Төсвийн тодотголын үеэр УИХ-ын тогтоол гарч томоохон төслүүдийн мөнгийг Монголын банкуудаар дамжуулах шийдвэр гарсан. Тэгээд цуцлагдчихлаа. УИХ-ын зарим гишүүн энэ шийдвэрийн хүрээнд том төслүүдийн нийт орлогын 20-30 хувь нь Монголд үлдэх боломжтой гэж ярьсан. Энэ дүгнэлттэй санал нийлэх үү? 

-Тухайн тогтоол, заалт нь Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын эрх хэмжээний асуудал учраас би хариулах боломжгүй. Зарим гишүүдийн хэлсэн тооцоог өөрийн биеэр үзэж, хараагүй учраас сайн мэдэхгүй байна.
Дашрамд хэлэхэд, өнгөрсөн онд манай компанийн Монгол Улсад оруулсан орлого нь нийт борлуулалтын орлогын 66 хувьтай тэнцэж байна. Энэ тоо 2017 онд 110 хувь болж өснө. Манай төслийн бүтээн байгуулалтын үе шатны онцлогоос хамаараад хэлбэлзэх байх. 

-”Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлын хувьд ямар шаардлага хангасан банктай хамтарч ажиллахад бэлэн байдгийг хэлж болох уу. “Рио тинто” компанийн хувьд зээлжих зэрэглэл маш өндөр банкуудтай хамтран ажилладаг юм билээ. Тэгэхээр дотоодын банкууд ч “Оюу толгой”-той хамтарч ажиллахын тулд хичээх, зорилгоо тодорхойлох хэрэгтэй болох байх? 

-Монголын банкуудтай бид одоо ч ажиллаж байгаа шүү дээ. Бид борлуулалтын орлогоосоо давсан хэмжээний мөнгийг 2017 онд Монголын банкуудаар оруулах гээд байж байна. Шууд хэлэхэд тэдэнтэй хамтран ажилладаггүй гэж хэлж болохгүй.

Том зургаар нь харвал санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, бизнесийн хэрэгцээ зорилгыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм болов уу. Тухайлбал, энэ төслийг санхүүжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг алсдаа Монголын банкууд гаргаж өгөх хэмжээнд хүрнэ гэдэг их өөр ойлголт шүү. Бид Монголын таван банкаар борлуулалтын орлогоосоо давсан хэмжээний мөнгийг оруулах гээд энэ жил ажиллаж байгаа гэдгийг дахин хэлье. 

-Зэсийн агууламж буурсантай холбоотой татвар буурах уу. Нөгөө талаас хөрөнгө оруулалт хийгдэж байгаа учраас импортын татвар нэмэгдэх үү. Татваруудтай холбоотой нэгдсэн мэдээлэл өгөөч?

-Өнгөрсөн онд бидний төлсөн татварыг үнэлээд маргааш(өнөөдөр) Татварын ерөнхий газраас шилдэг татвар төлөгчөөр шагнах гэж байгаа. 2017 оны хувьд эрдсийн агуулгатай холбоотой рояалти татвар бага зэрэг өөрчлөлт орж болох ч эдийн засагт оруулж буй хувь нэмрийн хувьд хэвээрээ байх болно.

2010-2016 оны сүүл хүртэл бидний Монгол Улсад зарцуулсан нийт мөнгөн хөрөнгийн хэмжээ 6 тэрбум гаруй ам.доллар болсон байна. Үүнд нийт төлсөн татвар, хангамж, худалдан авалт, цалин, нийгмийн даатгал гэх мэт зардлууд орно. Энэ тоо цаашид нэмэгдэнэ.

-Гүний уурхайд 3500 хүн ажиллаж байгаа гэсэн. Энэ тоо цаашид нэмэгдэж, ажлын байр шинээр бий болох уу?

-Ойрын таван жилийн ажиллах хүчний төлөвлөгөөг гаргаж байгаа учраас тоо хэлэхэд арай эрт байна. Энэ тоог гарахаар нь дахин мэдээлье.

Өнөөдрийн байдлаар ил болон гүний уурхайн төсөл дээр 11 мянга орчим хүн ажиллаж байна. Үржүүлэх нөлөөг нь авч үзвэл дор хаяж бид 35 мянган хүнийг ажлын байраар шууд болон шууд бусаар хангаж байна.

-Төслийн зардал төлөвлөсөн хэмжээнээс хэтэрсэн тохиолдол өмнө нь гарч байсан. Зардлаа бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Зардал бууруулах стратегийн хувьд хэдэн зүйл онцолж хэлмээр байна. Нэгдүгээрт, бид өөрсдийгөө зах зээл дээр байгаа топ компаниудтай харьцуулж байна. Тэднээс ямар үзүүлэлтээр хоцорч байгаагаа тогтоох нь чухал. Үүнийхээ дараа бид ажиллагсадтайгаа ярилцаад хоцрогдлоо арилгахын тулд шийдэл олж ажиллахыг хичээж байна. 

Бид зардал бууруулах талаар үйл ажиллагаагаа сайжруулах, үр дүнтэй ажиллах, арилжааны хэлцлүүдээ сайжруулах, өөрийн хөрөнгийн зардлуудыг бууруулах, зардлаа оновчтой болгох гэх мэт олон ажлууд хийж байна.
Нөгөө талаас, ажилтнуудын сэтгэлгээг өөрчлөх талаар олон ажил хийх шаардлагатай. Компанийн мөнгөнд хувийн мөнгөө зарцуулж байгаа мэт хариуцлагатайгаар хандах зарчмыг бид баримталдаг. Дээр дурдсан “Тоёота” компани ч энэ арга барилаар зардлаа хэмнэж, өөрчлөлтөд хүрсэн байдаг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
13
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

dr ameer 2019.01.13 197.210.226.48

Энэ захиасыг уншсан хүн бүрт миний нэрийг Луис гэж нэрлэе бидний энэ ертөнцөд гэрчлэлээ хуваалцахын тулд энэ хэрэгслийг ашиглана Fortis эмнэлэгт бөөрийг минь зарж,   Өмнө нь би бөөрийг зарах гэж олон хүн хайж байсан ядуу зүдүү жилүүдэд амьдардаг, намайг танилцуулж байгаа гол найзтай уулзах хүртэл fortis эмнэлэгт, бид үнийг тохиролцоод, тэд миний худалдан авахаар тохиролцсон 520.000 ам.долларын үнэтэй бөөрөнцөр бөөрөнд тэд намайг төлөх ёстой гэж хэлдэг Бидний үйл ажиллагаанд оролцохын тулд хагас төлбөрийг хийсэн, Үйл ажиллагааны дараа шууд л үлдсэн үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Яагаад гэвэл ядуурал бол маш их эрүүл бөгөөд миний амьдралд дахин баяртай байдаг Мөнгө бол хамгаалалт    Таны бөөрийг борлуулах зөв газрыг хайж байгаа хүмүүст мөн эрүүл саруул байлгахын тулд та эмнэлэгт хандаж болно [ [email protected]] Тэдэнд байхгүй зүйлээ авч үлдэхийн тулд юу хийхээ дахин ашигладаг Яагаад гэвэл ядуурал бол гэмт хэрэг бөгөөд мөнгө бол хамгаалалт юм   одоо [[email protected]] эмнэлэгт хандаарай

0 Хариулах


MATHEW 2019.01.10 198.7.58.98

My name is Mathew Cox , I have been hearing about this blank ATM card for a while and i never really paid any interest to it because of my doubts. Until one day i discovered a hacking guy called (OSCAR WHITE). he is really good at what he is doing. Back to the point, I inquired about The Blank ATM Card. If it works or even Exist.He told me Yes and that its a card programmed for random money withdraws without being noticed and can also be used for free online purchases of any kind. This was shocking and i still had my doubts. Then i gave it a try and asked for the card and agreed to their terms and conditions. Hoping and praying it was not a scam. One week later i received my card and tried with the closest ATM machine close to me, It worked like magic. I was able to withdraw up to $4500. This was unbelievable and the happiest day of my life. So far i have being able to withdraw up to $28000 without any stress of being caught. I don't know why i am posting this here, i just felt this might help those of us in need of financial stability. blank Atm has really change my life. If you want to contact him, Here is the email address [email protected] whatsapp him at +1 (323)362-2310 And I believe he will also Change your Life....

0 Хариулах