Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид СЕХ-нд баримт бичгээ хүргэлээ

Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох зэрэг бүх мэдээлэл нь багтана.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт нам, Ардчилсан нам  нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус  хүргүүллээ.

Дээрх намууд холбогдох хуульд заасны дагуу нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн  хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох  тухай  нэр дэвшигчийн мэдүүлэг, өр төлбөргүй болох тухайн нэр дэвшигчийн талаарх татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт,  нэр дэвшигчийн намтар, сонгуулийн мөрийн хөтөлбөр, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай хилийн албаны тодорхойлолт, нэр дэвшүүлсэн намын дүрэм зэрэг баримт бичгийг бүрдүүлж ирүүлжээ.

Сонгуулийн Ерөнхий  Хороо нэр дэвшигчийг тус бүр бүртгэхдээ ирүүлсэн баримт бичиг нь үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаад баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах аж.

Сонгуулийн Ерөнхий Хороо ийнхүү бүртгэсэн тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын гурван өдрийн дотор нийт  нэр дэвшигчийг улсын хэмжээнд мэдээлэх юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд өнөөдөр 09:50 цагт Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчийн баримт бичгээ хүлээлгэн өглөө.

Тэрбээр "Төрт ёс Монгол төрийн тэргүүний сонгуулийн эрхэм хүндтэй энэ үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг үүднээс МАН-аас нэр дэвшсэн миний бие өөрийн биеэр хуулийн хугацаанд нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой материалуудыг бүрэн дүүрэн хуулийн дагуу бүрдүүлж, Сонгуулийн Ерөнхий Хороонд өглөө. Энэ удаагийн төрийн тэргүүний сонгууль хуулийн дагуу, хуульд нийцсэн, бодлого үйл ажиллагааны шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсэж байна" гэв.

Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр өнөөдөр 11:30 цагт Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчийн баримт бичгээ хүлээлгэн өглөө.

МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр “Би Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Тэр үед мэдлэг боловсрол, туршлага, эх орноо гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж байсан. Одоо тэр үед хийсэн ажлаа гүйцээх, сүүлийн үед бий болсон алдааг засах түүхэн үүрэг хариуцлага ногдож байна гэж үзэж байгаа учраас МАХН-аас намайг нэр дэвшүүлж байгааг талархалтайгаар хүлээн авсан. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд  МАН, АН-аас нэр дэвшигчидтэй шударга өрсөлдөж, ард түмнээр сонгуулах их аяныг эхлүүлнэ гэж бодож байна” гэлээ.

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр 12:00 цагт Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчийн баримт бичгээ хүлээлгэн өглөө. Тэрбээр “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй миний бие бусад журмын нөхдийн хамт бичиг баримтаа бүрдүүлэн өгч, бүртгүүллээ. Бүртгэж аваад, сонгууль амжилттай явагдах байх гэж бодож байна” гэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
21
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.