Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Номын баяр"-аар талбай дээр ХЯМДРАЛТАЙ худалдаалагдах номнууд

Та эдгээр өдрүүдэд хүссэн номоо хямдралтай үнээр худалдан авч болох нь ээ.


Жил болгон уламжлал болгон зохиодог “Номын баяр” энэ баасан, бямба гарагуудад буюу 5 дугаар сарын 12, 13-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. Уг баяраар номын дэлгүүр болон хэвлэлийн компаниуд номоо хямдралтай үнээр худалдаалж, уншигчдаа баясгадаг билээ. Энэ удаагийн номын баяраар хэдэн хувь хүртэл хямдралтай худалдаалагдахыг танд сонирхуулъя.

"Монсудар" хэвлэлийн газар

Монсудар хэвлэлийн газар энэхүү баяр дээр бүх номоо 20-40 хувийн хямдралтай худалдаалах аж.

Тэр дундаас онцлох номнууд бол:

Япон өгүүллэг, тууж

"Агуу санааг энгийнээр" цуврал

"Монголчууд" цуврал ном

"Монсудар - Утга зохиол" цуврал


"Тагтаа Паблишинг"

“Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” номыг орчуулан, дөнгөж хэвлэлтээс аван бидэнд хүргэсэн уг хамт олон бүх номнуудаа 20-30 хувь хямдруулах аж. Та “Цас”, “Зүүд бол цорын ганц бодит зүйл”, "Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд" зэрэг олон гайхалтай номыг хямдралтай үнээр аваарай.

Онцлох номнууд:

"Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй"

"Тэжээвэр"

"Модернизм" зурагт хөтөч ном

"Зүүд бол цорын ганц бодит зүй

Мөн завхөн "Тагтаа паблишинг"-ийн асарт уг хоёр ном 10 хувийн хямдралтай зарагдах болно.


"Аз хур"

Тэд өөрсдийн хэвлэх компаниас гаргасан бүх номоо 20% хямдруулах аж. Хэрэв та “Онцгой хүүхдүүдийн асрамжийн газар”-ын шинэ гарсан номнуудыг авч амжаагүй байгаа бол энэ тун сайхан боломж болох нь ээ.

Онцлох номнууд:

"Сонгодог зохиолын цуврал"

"Онцгой хүүхдүүдийн асрамжийн газар"


"Непко" хэвлэлийн газар

Уг хэвлэлийн газраас саяхан “Норвегийн ой”, “Трамп” зэрэг сонирхолтой номнуудыг орчуулан хүргэсэн билээ. Харин та уг баярын үеэр бүх номнуудыг 10-40 хувийн хямдралтайгаар худалдан авах боломжтой болох нь.

Онцлох номнууд:

"Норвегийн ой"

"Бэнжамин Франклин"

"Гэгээрлийн Хөтөч"

Үүнээс гадна Интерном номын дэлгүүр бүх гадаад номнуудаа гурван мянган төгрөг болгон хямдруулах нь ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
30
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.