Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Хэт туранхай” моделиуд ажилгүй боллоо

Хэт туранхай модельд ажил олговол тус компанийг 75 мянган еврогоор торгож, 6 сар хүртэл хугацаагаар үйл ажиллагааг нь зогсооно.


Гоо сайхан, загварын ертөнцийг эзлээд байсан хэт туранхай загвар өмсөгчдийн эрин үе дууслаа. Одооноос эхлээд махлаг, зузаан бүсгүйчүүд ч загвар, зар сурталчилгааны газруудтай гэрээ байгуулж, тайзан дээгүүр алхаж болно. Итали, Испани, Израиль улсуудын дараагаар дэлхийн загварын төв болсон Франц улс  энэ сарын 6-нд хэт туранхай загвар өмсөгчдийг ажилд авахыг хориглосон хууль баталлаа. Энэ өдрөөс эхлэн моделиуд ажилд орохын тулд эрүүл гэсэн эмчийн бичиг авчирч өгөх ёстой болсон. Шинэ хууль ёсоор эмч өндрийг жинтэй нь харьцуулан гаргадаг тусгай индексээр загвар өмсөгчдийг шалгадаг болжээ. Ийм аргаар Франц улс хэт турахыг хүсэгч иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилготой байгаа юм. Хэрэв энэ хуулийг зөрчин хэт туранхай модельд ажил олговол тус компанийг 75 мянган еврогоор торгож, 6 сар хүртэл хугацаагаар үйл ажиллагааг нь зогсооно.
Хууль гарахаас өмнө загварын тайзанд гялалзаж явсан хэд хэдэн моделийг танилцуулья.

ОХУ-ын теннисчин Евгений Кафельниковын охин Алеся Кафельникова Лондонд загвар өмсөгчөөр ажилладаг. Олон нийтийн сүлжээнд гарсан зарим зурган дээрээ тэр өвчтэй гэмээр туранхай байдаг. Гэвч Алеся тогтмол хооллож, эрүүл саруул байгаа гэж баталдаг.

Фернанда Оливейра дэлхийн бараг бүх тайзан дээгүүр алхаж үзсэн модель. Гэхдээ “Yves Saint Laurent” компанийн сурталчилгаанд тэр хэт туранхай харагдсан.

Америкийн супермодель Белла Хадидийг спортын “Nike” брэндийн сурталчилгаанд тоглоход хэт туранхай гэж олон нийтийн сүлжээ ашиглагчид үзсэн.

“Zara” сүлжээ рекламандаа  “Love your curves” уриатай жийнс ашигласан ч моделиуд нь хэт туранхай байсан нь хэрэглэгчдийн гайхлыг төрүүлсэн.

Оросын модель Наталья Водяновагийн Instagram дахь энэ зургийг нь үзсэн шүтэн бишрэгчид нь хэт туржээ гэж санаа зовжээ.

25 настай супермодель Аманда Хендрик жингээ хасах гэж хэт хичээснээс хоолны дэглэм алдагдаж, эрүүл мэндэд нь асуудал үүссэн гэдгээ 2015 онд хүлээн зөвшөөрсөн.

32 настай америк модель Эрин Уоссоны энэ зурган дор сайхан байгаль, үзэсгэлэнт бие галбирыг магтахаас илүү “Сайн ид”, “Биеэ бод” гэсэн комэнт их байлаа.

Канадын супермодель Кейли Чабот нэг хэсэг өдөрт 500 калорийн хүнс хэрэглэж, ус уух ч дургүй байсан гэдэг. Тэр 15 насандаа “Ford Models”-тэй гэрээ байгуулж, “Vogue” сэтгүүлийн хавтсан дээр гарч байлаа. Дөрвөн жил өлсгөлөн амьдарсны эцэст тэр эрүүл мэнддээ анхаарал тавихгүй бол болохгүй гэдгээ ойлгосон юм.

“Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр Брижит Малколм хоол иддэггүй өвчин туссан юм биш байгаа гэсэн хүмүүсийн сэжиглэлд “Хүн хүссэнээрээ амьдарч, таалагдсанаараа харагдаж байх ёстой” гэж хариулсан.

19 настай Молли Бейр одоо ажил олоход хэцүү. Хэт туранхай ч тэр Moschino, Jeremy Scott, Alexander Wang, Vera Wang брэндүүдтэй хамтран ажиллаж байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
2
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
3
2018.12.28
Рианнагаас Хадид хүртэл 2018 оны 32 шилдэг сэтгүүлийн нүүр
санал болгох
1
5 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
12
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.