Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэлхийн 40 гаруй орны бизнес эрхлэгч залуус Монголд чуулна

Ирэх сард болно.


Ирэх зургаадугаар сард болох “Жэй Си Ай 2017” (АСПАК) Ази Номхон далайн чуулганаар дэлхийн 40 гаруй улсаас 3000 орчим бизнес эрхлэгч залуу Монгол Улсад уулзах гэж байна. Чуулга уулзалтын талаарх мэдээллийг БСШУС-ын дэд сайд Е.Отгонбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхан өнөөдөр хэвлэлийнхэнд өглөө.  

Энэхүү уулзалт нь нийт зочдын тоогоороо Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын дараа орох томоохон арга хэмжээ бөгөөд зохион байгуулалтын хувьд шинэлэг “Бизнес аялал” (MICE) хэлбэрээр болох юм байна. Япон, Солонгос, Тайван, Малайз зэрэг 40 гаруй орны залуу бизнесмэнүүд Монгол Улсын бизнес эрхлэгч залуустай болон бизнесийн орчинтой танилцах, манай улсын нийслэл, соёл зан заншлыг сонирхож, хөдөө орон нутгийн үзэсгэлэнт байгалиар аялах болно гэдгийг холбогдох албаныхан онцоллоо. 

Мөн уг арга хэмжээний зохион байгуулалт хоёр жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд “Жэй Си Ай Монгол” байгууллагын салбар байгууллага бүрээс томилогдсон 200 орчим гишүүн идэвхтэй ажилласаар байгаа аж. “Жэй Си Ай 2017” (АСПАК) арга хэмжээний үеэр олон тооны зочныг хүлээн авах учраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ААН, албан байгууллага, хувь хүмүүстэй бүх талаар хамтарч ажиллаж байна. Одоогийн байдлаар МИАТ, “АПУ” ХК, “Шунхлай” ХХК, “Скайтель”, “MSC”, “Голомт банк”, “Говь” ХК зэрэг үндэсний томоохон аж ахуйн нэгж болон 40 орчим зочид буудал, 70 гаруй ресторантай хамтран ажиллахаар тохиролцож, 200 гаруй сайн дурынхантай хамтран ажиллахаар болжээ. Энэхүү үйл ажиллагаа нь хэдийгээр олон улсын томоохон арга хэмжээ боловч төр засгийн төсвөөс мөнгөн хэлбэрээр дэмжлэг авдаггүй, иргэдийн амьдралын хэв маягт бүсчилж хөдөлгөөн хорих, зам хаах зэрэг асуудал үүсгэхгүй  учраас зохион байгуулагчдын зүгээс ард иргэддээ нийт ирж буй зочдод найрсаг хандахыг уриалав.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
6 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
12
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.