Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэхэд анхаарах хамгийн чухал зүйл юу вэ?

Зарим хүн зүрхгүй ч гэсэн амьдарсаар л байгааг та мэдэх үү? Хэрвээ мэдэхгүй бол тэд яг хэн бэ гэх асуултын хариултыг мэдмээр байна уу.


Зарим хүн зүрхгүй ч гэсэн амьдарсаар л байгааг та мэдэх үү? Хэрвээ мэдэхгүй бол тэд яг хэн бэ гэх асуултын хариултыг мэдмээр байна уу.

Үүнийг тайлбарлахын тулд бид 2016 онд эргэн очих нь зүйтэй. Өнгөрсөн оны 5 дугаар сарын 5-нд “Tomujin is Talking” гэх сонирхолтой лекц болсон юм. Тэрхүү лекц дээр Монгол сурагчдын ихэнх нь зүрхгүйгээр амьдардаг тухай ярьж байсан. Зүрхгүйгээр амьдарна гэж юу яриад байгаа юм бэ гэж үү? Хүсэл тэмүүлэлгүй амьдарна гэдэг хүний биеийн хамгийн чухал эрхтэн буюу зүрхгүйтэй адил юм. Бид хичнээн толгойтой, ухаантай байлаа гээд зүрхгүй бол юу болох вэ?

Бидний амьдарч буй Монгол улс, Ази тив, хөрш Европ тивийн боловсролын системд оюутнуудын зөвхөн толгойг харж их сургуульд элсүүлснээр бид ихэнхдээ зүрхээ гээж амьдардаг гэнэ. Гэвч Америкийн их сургуулиуд зөвхөн толгой бус зүрх, хөл, гар, хуруу гээд бүх талаас нь шинжин оюутнуудаа элсүүлдэг байна. Ингэж шинжин сонгож авахыг “Holistic Admission” гэж нэрлэдэг ба энэхүү систем хэрхэн ажилладаг вэ?

Энэхүү системийг Америкийн ихэнх сургуулиуд ашигладаг ба оюутнуудаа бүх талаас нь шинжин элсүүлдэг юм. Хамгийн эхний шалгуур нь толгой. Мэдээж толгойтой байна гэдэг маань ахлах сургуульдаа сайн дүн авах, SAT, TOEFL гэх мэт стандартчилагдсан шалгалтууд дээр өндөр оноо авах зэрэг шалгууруудаар хэмжигдэнэ. 

Дараагийн шалгуур нь зүрх буюу хүсэл тэмүүлэл. Энэ шалгуурт Монгол сурагчид маш бага анхаарал өгдөг байна. Сурагчид 12 жил сурсны эцэст ихэнх тохиолдолд юунд дуртай, юунд хүсэл тэмүүлэлтэй гэдгээ мэдэхгүй төгсдөг. Гэтэл Америкийн их сургуулиуд элсүүлж авах сурагчийнхаа юунд хүсэл тэмүүлэлтэй, юунд дуртай вэ гэдгийг маш их чухалчилж авч үздэг юм. Тэгэхээр бид яаж Билл Гэйтс, Марк Закерберг шиг болох вэ гэдгээс илүү би яаж “би” болох вэ, хэрхэн дуртай зүйлээ олох вэ, миний хүсэл тэмүүлэл юу вэ гэдэг дээр илүү анхаарах нь зүйтэй. 

Дараагийн нэг чухал шалгуур нь хөл. Манай улсад хүсэл тэмүүлэлтэй сурагчид цөөнгүй байдаг. Хэнээс ч илүү шинэлэг зүйл сэтгэж, сонирхолтой санаануудыг гаргадаг. Гэвч шинийг эрэлхийлж, сэтгэж чадаж байвал түүн шигээ алхаж чадах нь чухал. Та маш их хүсэл тэмүүлэлтэй хэдий ч түүнийхээ төлөө ямар ч алхам хийгээгүй бол таны хүсэл тэмүүлэл тань мөрөөдөл чигээрээ л үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр аливаа зүйлд дуртай, хайртай бол хөдөлж чаддаг байх хэрэгтэй. Жишээ нь, хэрвээ хуульч болохыг хүсэж байвал шүүхэд дадлага хийх ч юм уу? Америкийн их сургуулиуд зүгээр л хоосон ярихаас илүү ямар нэгэн зүйл оролдсон, эхлүүлсэн сурагчдыг илүү сонирхдог. 

Үүний дараагаар Монгол сурагчдад дутагддаг зүйл нь ажлын туршлага. Америкийн сурагчдын хувьд 13, 14 настайгаасаа ажиллаж эхэлдэг. Тиймээс тэдний амьдарлын зорилго нь илүү тодорхой болчихдог. Жишээ нь, нэгэн Монгол сурагчаас ямар мэргэжилтэй болмоор байгааг нь асуутал хуульч болно гэж хариулжээ. Тэгвэл чи хуультай холбоотой ажил хийж үзсэн үү? гэтэл үзээгүй гэж хариулжээ. Яг үүнтэй адил хариулах Монгол сурагчийг олоход тун амархан. Монгол сурагчид өөрийн мэргэжлээ төсөөллөөрөө эсвэл ээж аавынхаа хэлсэн зүйлийг даган сонгочихдог. Тэрхүү хүмүүсийн нэг Батмөнх багаасаа л хуульч болно гэсэн мөрөөдөлтэй байжээ. Учир нь түүний найз нөхөд, гэр бүлийнхэн бүгд л чи яг л хуульч болоход тохирох юм байна гэж үргэлж хэлдэг байв. Батмөнх 2 жилийн турш хуулийн мэргэжлээр сурсны дараа нэгэн хуулийн фирмд дадлага ажил хийтэл хуульч гэх мэргэжил хамгийн муухай мэргэжил мэт санагдсан гэнэ. Гэтэл Батмөнхийн 19, 20 настайдаа мэдэж авсан энэ зүйлийг Америкийн сурагчид 13,14 настайгаасаа хийгээд мэдчихсэн байдаг байна. 

Дээрх бүгдийг багцлах зүйл нь нүд буюу алсын хараа. Алсын хараа яагаад чухал вэ гэвэл зүрхтэй, хөлтэй, туршлагатай, мундаг толгойтой дээрээс нь алсын хараатай хүн байвал маш зөв. 10 жил, 20  жилийнхээ дараах алсын харааг тодорхойлж чадахгүй ч гэсэн дараагийн 3 сар юу хийх вэ, дараагийн нэг жил юу хийх вэ гэдгээ мэддэг байх нь маш чухал. Тэгэхээр Америкийн сургуулиуд таны алсын харааг хэрхэн мэдэг  вэ гэвэл эсээг тань уншаад л мэдчихнэ. 


АНУ-ын боловсролын систем нь дээрх шалгууруудаар оюутнуудаа элсүүлж авдаг ба өмнөх жилийн "Tomujin is Talking" лекц дээр үүнийг ярьснаас гадна олон сонирхолтой зочид урин авчирч өөр сэдвүүдийг ч хамарсан үр дүнтэй ярилцлага болсон билээ. Харин энэ жил ямар сонирхолтой сэдвийг хамарсан ямар ярилцлага хийх бол? 

Энэ жилийн “Tomujin Is Talking” эвэнт 05 сарын 17-нд 18:00 цагт болох юм байна. Америк улсад суралцах хүсэл мѳрѳѳдѳлтэй хүүхэд залуучууд болон тэдний эцэг эх, ахлах сургуулийн мэргэжилтэн бүрийг ажлын ѳдрийн орой алжаалаа тайлан, арга хэмжээнд оролцон доорх сэдвүүдээр хамтдаа ярилцаж шинэ соргог мэдлэг олж авахыг урьж байна. Та “Tomujin Is Talking” үйл ажиллагааг зорьж өөртөө, хүүхдэдээ болон сурагчдидаа хөрөнгө оруулалт хийгээрэй!

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ хуудсаас авна уу.   

Энд дарж бүртгүүлнэ үү.

Бичсэн: Б. Оюундарь
Редакторласан: Ч. Сарангоо

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
24
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.