Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Номын баяр" дээр очих гэж буй хүмүүсийн МЭДЭХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛ

Хэрэв та яг одоо номын баярт очих гэж байгаа бол энэ мэдээллээс номын хямдрал болон урлаг соёлын тоглолт, үйл ажиллагааны хуваарийг мэдэж аваарай.


Өнөөдөр, маргааш буюу 2017 оны 5 дугаар сарын 12, 13-нд хоёр өдрийн хугацаатай зохиогдох "Book Fair" номын баярын үйл ажиллагаа, хямдралтай худалдаа яг одоо Сүхбаатарын талбай дээр эхлэж байна. Тэнд бүх номнууд 10-90 хувь хүртэл хямдрахын сацуу олон төрлийн сонирхолтой үйл ажиллагаа болох нь ээ.

Хэрэв та яг одоо номын баярт очих гэж байгаа бол энэ мэдээллээс номын хямдрал болон урлаг соёлын тоглолт, үйл ажиллагааны хуваарийг мэдэж аваарай.

Талбайн зүүн талд байрлах "Монсудар", "Интерном", "Аз хур", "Books in English", "Амар өргөө", "Мир", "Импати ХХК" зэрэг асрууд байрлаж байна. 

"Монсудар" хэвлэлийн газраас хэвлэн гаргасан бүх ном өнөөдөр, маргааш хоёр 20% хямдралтай худалдаалагдана. 

Мөн та бүхэндээ барьж буй нэгэн бэлэг бол өчигдөрхөн хэвлэлтээс гарсан "Манай бүдэрсэн баатар" юм. Мөн дөнгөж өнөөдөр худалдаанд гаргаж буй "Хүний орчлон" ном хямдралд багтаж байна.

"Аз хур" номын дэлгүүрийн бүх ном 20% хямдарч байна.

Мөн "Books in English"-ийн англи хэл дээрх номнууд 10-30 хувь хямдарч байна.

Интерномын асарт та бүх номнуудыг 20 хувь хямдруулан авах боломжтой ба англи номнуудыг 40 хувь хямдруулан, 3000 төгтөгөөр аваарай.

Тагтаа паблишинг бүх номоо 20-30 хувь хямдруулж байгааг дуулгахад таатай байна. Үүнд дөнгөж хэвлэлтээс гаргасан "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" роман ч мөн багтаж байна.

Талбайн баруун талаар хуучин номын худалдаанаас эхлээд зохиогчдын гарын үсэгтэй номын худалдаа явагдаж байна. Мөн хүүхдийн номнууд 50 хувь хүртэл хямдарч байна.

Хуучин талбайн баруун талд байрлах "Одун" ховор хуучин номын асарт бүх ном 10-90 хувь хүртэл хямдарч байна.

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн номнууд 20-30 хувийн хямдралтай худалдаалагдах бол "Алганы хээ" номын зохиолч Б.Эрхэмбаяр номнуудаа 30 хувь хүртэл хямдруулж, гарын үсэгтэйгээр худалдаалах болно. Орчуулагч Ж.Нэргүйн шинэ бүтээлүүд, МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Пүрэвдоржийн номнууд болон Хурдандаа Ч.Алтангэрэл, Ж.Эрдэнэпил нарын орчуулсан номнууд хямдралтай зарагдаж байна.

Мөн талбайн хойд хэсэгт "Хэл соёлын наадам" зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жилээс эхлээд "Book fair"-тэй хамтран зохион байгуулж байгаа аж. Гадаадын түүх, соёл, хоол гэх зэрэг зүйлсийг олон танилцуулах зорилготой юм байна. Англи, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Турк, Энэтхэг, Орос, Австрали, Нигер, Канад, Бразил зэрэг олон улс орны соёл, түүхтэй танилцаж болох нь ээ.

Үүнээс гадна өнөөдрийн номын баяр дээр урлагийн тоглолт, циркий үзүүлбэр, хөгжөөнт тоглоом зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд зохиогдох болно.

Хоёр өдрийн хөтөлбөртэй танилцана уу.

2017.05.12

12.40-12.45 - Нээлт

12.45-13.00 - "Хорвоогийн олон өнгө" флашмоб бүжиг

13.00-13.30 - Нээлтийн ёслол 

13.30-13.40 - "Мэндчилгээ" ардын бүжиг

13.40-14.00 - Улаанбаатар чуулгын урлагийн тоглолт

14.00-14.30 - Номын баярын нэвтрүүлэг 

14.30-15.00 - Номын танилцуулга

15.00-16.30 - "Хорвоогийн олон өнгө" олон улсын урлагийн тоглолт

16.30-17.00 - Зохиолын дүрийн тоглолт

17.00-17.30 - Циркийн тоглолт

17.30-18.00 - Хаалтын арга хэмжээ

18.00-20.00 - Номын хямдралтай худалдаа үргэлжлэх болно 

2017.05.13

11.40-11.45 - Нээлт

11.45-12.45 - Шинэ номын нээлт

12.45-13.20 - Орон орны хэлээр яруу найргийн уншлага

12.50-13.00 - Ном бол...

13.30-15.00 - "Хорвоогийн олон өнгө" оло улсын урлагийн тоглолт

15.00-15.30 - Видео танилцуулга

16.00-16.20 - Улаанбаатар чуулгын урлагийн тоглолт 

16.20-17.20 - 80 номын уналт хөгжөөнт тоглоом

17.20-17.30 - Урлагийн тоглолт

17.30-18.00 - Хаалтын арга хэмжээ

18.00-20.00 - Номын хямдралтай худалдаа үргэлжлэх болно.

Талбай дээр зохиогдох арга хэмжээнүүд:

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
16
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.