Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ронда Раузи хуримаа хийнэ

Түүний сонгосон залуу мөн л тулаанч.


UFC холбооны аварга асан тулаанч бүсгүй Ронда Раузи нөхөрт гарах болсноо зарлалаа. Түүний сонгосон залуу мөн л тулаанч. Болзоот бүсгүй шигээ алдартай биш ч UFC-гийн хүнд жинд тулалддаг Трэвис Браун юм. Энэ хосыг дэлхийн хамгийн аюултай хосоор хэдийнэ нэрлэжээ. Шинэ Зеландын үзэсгэлэнт усан оргилуурын дэргэд гэрлэх санал тавьж, сэтгэлийг нь уярааснаа Рондагийн зүрхийг эзэмдсэн гол нууц гэж Браун ярьсан бол Ронда хуримаа ойрын хугацаанд хиймээр байгаа ч тодорхой төлөвлөгөө алга гэж сэтгүүлчдэд хэлсэн юм.  UFC-гийн ерөнхийлөгч Дэйна Уайт хуриманд очихоо мэдэгдээд байгаа.

Браунтай учрахаасаа өмнө Ронда мөн л хүнд жингийн тулаанч Брендан Шаубтай үерхдэг байсан. Сонирхолтой нь түүний шинэ хуучин найз залуус 2014 онд рингэн дээр үзэлцэж, Браун ялж байв. Тэр үед Браун фитнес модель Рени Уэббтэй гэрлэсэн байсан. Удалгүй гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд буюу Рениг зодсоноор тэд салцгаасан юм. Харин одоо Ронда хүчирхийлэлд өртөөд байхаар эмзэг бүсгүй биш. Ронда ирээдүйн нөхрөө “Дэлхий хамгийн тачаангуй сахалтай залуу” хэмээн нэрлээд Аляскт хөдөө жижиг байшин бариад түүнтэйгээ хамт хүүхдээ өсгөн, суухыг мөрөөддөг гэж сэтгүүлчдэд ярьсан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
44
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.