1 мин
И Мин Хо цэрэгт явлаа
Хэвлэл мэдээллийнхэн ч бас алдартай жүжигчинг хүлээж байлаа.
Өнөөдөр Өмнөд Солонгосын жүжигчин И Мин Хо цэрэгт явлаа. Өглөөний 08.45 цагт түүнийг цэрэг татлагын комисст ирэхэд хэдэн зуун фэнүүд нь хүлээн, цэргийн албаа амжилттай хаахыг хүсэн угтаж авсан юм. Хэвлэл мэдээллийнхэн ч бас алдартай жүжигчинг хүлээж байлаа.
Гэхдээ И Мин Хо жинхэнэ цэргийн алба хаахгүй, дүйцүүлэн хаах болно. Учир нь тэр 2006, 2011 онуудад машины осолд орж, хүнд гэмтэж байсан. И Мин Хо шинэ цэргийн лагерьт бусдын хамт сургуулилтад хамрагдана. Дараа нь Каннам дүүргийн төрийн албанд нийгмийн халамжийн ажилтны тушаалд ажиллах болно.