Хайх зүйлээ бичнэ үү

мин

Видео: Азийн АШТ-ий хүрэл буюу монгол бөхчүүдийн барилдаан

55 кг-ын жинд ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг хүрэл медаль хүртлээ.


Энэтхэгийн Шинэ Делид болж байгаа чөлөөт бөхийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 48, 53, 55, 60, 69 кг-ын жингийн барилдаанууд өчигдөр болж өнөдөрлөлөө. Манай улсын таван бөх хүч үзсэнээс 55 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг хүрэл медаль хүртлээ.

Э.Даваачимэг эхний тойрогт хийлж, Японы Нанжёо Саэд 0:9-өөр ялагдсан. Саэ шигшээ барилдаанд шалгарсан тул тэрбээр БНСУ-ын И Шин Хётэй хүрэл медалийн төлөө барилдсан. Өмнөд Солонгосын бөхийг 4-0 харьцаатай ялж, Азийн аваргын хүрэл медаль зүүлээ.
Э.Даваачимэг - Нанжёо Саэ

Э.Даваачимэг -  И Шин Хё

48 кг-ын жинд Э.Нарангэрэл Энэтхэгийн Риту Ритуд 4:11-ээр, 53 кг-д Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг БНАСАУ-ын Жон Мьон Сукт 4:5-аар, 69 кг-д Ш.Түмэнцэцэг БНХАУ-ын Зоу Фенгтэй барилдаж, 2:8-аар эхний тойрогт ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн.
Э.Нарангэрэл - Риту Риту

Д.Отгонцэцэг - Жон Мьон Сук

Ш.Түмэнцэцэг - Зоу Фенг

60 кг-д ОУХМ Б.Шоовдор 1/4 шигшээ барилдаанд Вьетнамын Ти Вин Нгьенийг цэвэр ялсан ч хагас шигшээд “Рио-2016” олимпийн наадмын аварга Японы Рисако Кавайд оноогоор цэвэр ялагдсан. БНХАУ-ын Зоу Жантингтэй хүрэл медалийн төлөө барилдаад 12-15-аар ялагдан, медальгүй хоцорлоо.
Б.Шоовдор - Ти Вин Нгьен

Б.Шоовдор - Рисако Кавай

Б.Шоовдор - Зоу Жантинг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
22
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.