Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хүүхэд нь шоронд орсон 8 алдартан

“Буруу өссөн хүүхэд Бухын хүзүүнээс хатуу” гэдэг.


Энэ алдартнуудын түүх бол мөнгөөр бүх юмыг худалдан авч болдоггүй гэдгийг яруу тодоор харуулсан жишээ юм. “Буруу өссөн хүүхэд Бухын хүзүүнээс хатуу” гэдэг. Хэт эрхлүүлж, хүссэн бүхнийг өгдөг байсны гор энэ билээ. Нэр хүндтэй оддын хүүхдүүдийн өсөх орчин жирийн хүүхдийнхээс огт өөр. Төрсөн цагаасаа эхлээд тэд мөнгө, алдар нэр, эрх мэдэлд умбан, олон хүний атаархлыг төрүүлнэ. Тэдний хувьд боломжгүй зүйл, хориотой юм үгүй. Ингээд л зарим нь хууль зөрчиж, торны ард ордог юм даа.

Жеки Чан, түүний хүү Жейс

Хятадын Засгийн газар хар тамхитай хатуу тэмцдэг. Алдартай од ч байсан хамаагүй сэжиглэгдсэн л бол гэрт нь шууд нэгжлэг хийнэ. Нэг удаагийн нэгжлэгээр цагдаа нар  Жейси Чаны гэрээс 100 грамм марихуан илрүүлсэн юм. Чан ганцаараа байсангүй. Түүнтэй цуг Тайваний жүжигчин Кай Ко байсан бөгөөд түүнийг цагдаа нар 14 хоног баривчлаад суллан явуулжээ. Учир нь хар тамхи хэрэглэнэ гэдэг захиргааны хэрэг бол хар тамхи татах байр бэлтгэж өгнө гэдэг эрүүгийн хэрэг болоод хүндэрнэ. Ингээд Жейси Чан зургаан сар хоригдсон. 2009 онд “Хар тамхитай тэмцэх элч төлөөлөгч”-өөр сонгогдсон Жеки Чаны хувьд шоконд орсон нь ойлгомжтой. Алдарт аав нь хүүдээ туслах нь битгий хэл шоронд эргэж ч ирээгүй гэж дараа нь Жейси хэлсэн байдаг. Суллагдсаныхаа дараа тэрбээр “Намайг зовж зүдэрч байгааг эцэг эх минь битгий хараасай гэж би хүссэн. Би алдаа гаргасан, хариуцлагаа өөрөө үүрэх ёстой. Миний алдаанаас болж, аавд минь таагүй явдал учраасай гэж хүсэхгүй байна” гэж хэлсэн.  

Николас Кейж, түүний хүү Уэстон

Уэстон Кейж бол танхай балмад, нэг үгээр хэлэхэд хулиган. Архи ууж, зодоон хийн, хувийн амьдрал нь байнга асуудалтай. 2011 онд түүнийг эхнэр Никкитэй нь хамт гэрбүлийн хүчирхийллийн хэргээр баривчилж байв. Хэн хэн нь буруутай гэсэн үг. Эхнэртээ хутгалуулсан гараа боогоод Цагдаагийн газраас гарч явахдаа Уэстон “Хэзээ ч битгий гэрлэ” гэж хэлж байлаа. Сарын дараа Уэстоныг дахиад л гэрбүлийн хүчирхийллээр баривчилсан. 2017 оны хоёрдугаар сард Уэстон Кейж согтуугаар машин баригдсан хэргээр баривчлагдсан. Том хэрэг биш ч гэсэн тэр цагдаа нараас зугтаж, эцэст нь машинаараа мод мөргөөд зогссон гэдэг.

Майкл Дуглас, түүний хүү Кэмерон

Хориотой зүйл, хар тамхи хадгалж хэрэглэсэн хэргээр алдартнууд баригддаг бол Кэмерон харин зарж борлуулдаг этгээд байв. Майкл Дугласын хуучин эхнэрийн хүү Кэмерон Дуглас хар тамхи зарсан хэргээр гурван удаа баривчлагдаж байжээ. 2010 онд Манхэттений дээд зэрэглэлийн зочид буудалд метамфетамин зарсан хэргээр 5 жилийн ял сонсоод шоронд орсон залуу торны цаана ч гэмт хэргээ хийсээр байв. Өмгөөлөгчөөрөө дамжуулан шоронд хар тамхи оруулсан нь илэрч, ял нь хоёр дахин нэмэгдсэн. Одоо тэр 34 настай, 2018 оны эхээр суллагдана.

Том Хэнксийн хүү Чет

Чет Хэнкс бол Том Хэнксийн хоёр дахь хүү. Тэр хар тамхи татдагаа хүлээн зөвшөөрч, 2015 онд сайн дураар эмчилгээнд явсан. Явахаасаа өмнө мансуурлын байдалтай байхдаа машин барьж яваад осол хийж, шоронд ороод авсан. Том Хэнкс хүүгээ хар тамхичин болсонд өөрийгөө буруутгадаг. Том “Би хүүгээ багад нь огт анхаарал тавьдаггүй байлаа. Түүнийг гэрээсээ хол элит сургуульд оруулсан минь алдаа болсон” гэж ярьж байв.

Марлон Брандогийн хүү Кристиан

“Загалмайлсан эцэг” киноны од Марлон Брандогийн гэрт нэг удаа яг л кинон дээр нь гардаг шиг мафийн үйл явдал болжээ. Марлоны ууган хүү (анхны эхнэр Анна Кашфигийн хүү) Кристиан Брандо 1990 онд хүн амины хэргээр 10 жилийн ял сонссон. Эгчийг нь зодсон хүргэнээ айлгахаар буу гаргаж ирсэн Кристиан буу алдаж, хүргэнээ алж орхисон юм. Энэ явдал Малхолланд Драйв дахь Марлон Брандогийн гэрт болж, Марлон өөрөө цагдаа дуудсан байна. 1996 онд Кристиан өршөөлөөр суллагдсан ч хар тамхи, архины хамааралд бүрэн орсон байна.

Томми Хилфигер, түүний хүү Ричард

Загвар зохион бүтээгч Томми Хилфигерийн хүү Ричард рэп дуучин, өөрөө алдартай хүн. 2010 онд Ричард хар тамхи хэрэглэсэн, зарж борлуулахыг завдсан хэргээр баривчлагдсан. Гэвч түүнийг эмчилгээнд явуулж, 20 мянган долларын барьцаагаар сулласан юм. 2015 онд Ричард шөнийн клубын хамгаалагчийг зодсон хэргээр баривчлагдахдаа биедээ марихуан авч явсан нь илэрсэн. Дахиад л шорон.

Кит Ричардс, түүний охин Теодора

Кит Ричардс бол рок хөгжмийн домог хүн. Рок дуучдын адил хар тамхи, архи дарс хэрэглэх нь мэдээж. Хажууд нь харж суугаа хүүхэд нь дууриахгүй бол хэний хүү болох билээ. Түүний охин Теодора загвар өмсөж, “Burberry”, “Tommy Hilfiger” брэндийн моделиор ажиллаж байв. 2011 онд түүнийг сүмийн ханан дээр юм бичсэн хэргээр баривчилсан юм. Т үсэг, тэгээд жижигхэн зүрх, дахиад А, Т үсэг. Гэмт хэрэг гэж хэлэхэд ч инээд хүрмээр. Даанч цагдаа нар түүнийг шалгахад хар тамхи халааснаас нь гараад ирсэн нь асуудал болсон.

Халк Хоган, түүний хүү Ник

Нэгэн нартай өдөр Ник Хоган найзуудтайгаа зугаалж явлаа. 17 настай байж. Ник найз Жонтойгоо нэг машинд, бусад нь өөр машинд сууж явлаа. Шинэ машин, сайхан зам. Уралдахаас өөр яах билээ. Никийн машин онхолдоход тэр өөрөө гэмтээгүй, харин хамгаалах бүс зүүгээгүй байсан найз нь тахир дутуу болж, насаараа хүний асаргаанд байх хувь заяатай үлдсэн юм. Ник Хоганы жолооны эрхийг 3 жилээр хасаж, 8 сар хорих ялаар шийтгэсэн. Гэхдээ хамгийн том шийтгэл нь сайн найзынхаа ирээдүйг сүйтгэсэн явдал байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
4 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
4 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
11
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.