Хайх зүйлээ бичнэ үү

мин

Видео: Азийн АШТ-ий сүүлийн өдөр 2 хүрэлтэй

Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат 2008, 2014 онд мөнгө, 2010, 2011 онд хүрэл медаль хүртэж байв.


Энэтхэгийн Шинэ Дели хотод чөлөөт бөхийн Азийн АШТ өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр манай дөрвөн бөх зодоглосон.
70 кг-д барилдсан Д.Хатанбаатар шөвгийн наймд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, Казахстаны Акзурик Танатаровт оноогоор цэвэр ялагдсан. Казахстан бөх шигшээд шалгарсан тул түүнд дагах барилдаан гарлаа. Д.Хатанбаатар Японы Моможиро Накамүратай медалийн төлөө барилдан, ялагджээ.
Д.Хатанбаатар - Акзурик Танатаров

Д.Хатанбаатар - Моможиро Накамүра

86 кг-д Лас-Вегасын ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний тивийн аваргын тав дахь медаль бөгөөд өмнө нь 2008, 2014 онд мөнгө, 2010, 2011 онд хүрэл медаль хүртэж байв. П.Өнөрбат тэгшитгэлийн барилдаанд энэ жилийн Дэйв Шульцийн нэрэмжит ОУТ-ий мөнгөн медальт Японы Масао Мацүсакаг 3:2-оор, шөвгийн наймд Тажикистаны Баходур Кодировыг 4:0-ээр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Ираны Алиреза Каримид оноогоор цэвэр ялагдсан. Медалийн төлөө БНСУ-ын Ким Гван Уктай барилдаж, 7:6 ялснаар хүрэл медаль авсан.
П.Өнөрбат - Масао Мацүсака

П.Өнөрбат - Баходур Кодиров

П.Өнөрбат - Алиреза Карими

П.Өнөрбат - Ким Гван Ук

125 кг-д 2014 оны Азийн АШТ-ий мөнгө, 2011, 2016 оны хүрэл медальт, энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо тэгшитгэлийн барилдаанд Казахстаны Ермукамбет Инкарыг 12:6-гаар ялсан ч 1/4 шигшээд Дэлхийн цомын аварга, Бакугийн “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт Ираны Ядоллах Мохебид 1:5-аар ялагдсан. Харин дагах барилдаанд БНХАУ-ын Хай Шаныг, хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Нам Кун Жинийг тус бүр цэвэр ялснаар эрэгтэй бөхчүүдээс гурав дахь медалийг эх орондоо авчирсан.
Н.Золбоо - Ермукамбет Инкар

Н.Золбоо - Ядоллах Мохеби

Н.Золбоо - Хай Шан

Н.Золбоо - Нам Кун Жин

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
32
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.