Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

UB.LIFE Жагсаалт: Р.Амаржаргалын санал болгож буй 10 ном

Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан, эдийн засагч Р.Амаржаргал яагаад энэ номнуудыг санал болгож буйг эндээс уншаарай.


1. Нууц товчоо

Монгол хүн бүрийн унших ёстой ном яах аргагүй Монголын Нууц Товчоо билээ. Өдгөө хүртэл Монгол бичгээр бичигдсэн хувилбар олдоогүй байгаа энэ номыг орчин цагийн хэллэгт хөрвүүлэн, уран сайхны зохиолын хэлбэрт оруулах ажлыг акедемич Ц.Дамдинсүрэн гуай хийсэн билээ. Монгол хүн бүрийн унших ёстой, хадгалах ёстой энэхүү номыг би өөрийн жагсаалтын тэргүүнд нэрлэлээ.

2. Хөх судар - В.Инжиннаш

“Их Юань улсын мандсан төрийн Хөх судар”   буюу Хөх судар түүхэн роман. Уг бүтээлийг түүний эцэг Ванчинбал бичиж эхлүүлсэн гэдэг бөгөөд эхний 8 бүлгийг бичиж хүү Инжинаш нь үргэлжлүүлэн бичиж дуусгажээ. Судалгаагаар уг бүтээл нь 120 бүлэгтэй байсан гэх бөгөөд одоогоор бидний гар дээр 69 бүлэг нь үлджээ. Их монгол улсын байгуулагдах үеийн түүх, тухайн үеийн амьдрал, хүн ардын сэтгэлийг онцгой гарган ирсэн энэхүү бүтээлийг Монгол хүн дор хаяж нэг удаа уншсан байх ёстой зохиол болов уу. 

3. Тэнгэрлэг комеди (туульс) - Данте Алигьери

Италийн нэрт яруу найрагч Данте Алигьеригийн суут бүтээл “Тэнгэрлэг туульс”. Ван ностранд уг зохиолыг “Тэнгэрлэг туульсыг Италийн уран зохиолын түүхэн дэхь хамгийн аугаа бүтээл гэсэн байдаг, гэхдээ энэ бүтээл нь дан ганц Италийн төдийгүй дэлхийн утга зохиолын салбар дахь сод бүтээл юм” гэж дүгнэжээ. Уул нь анх дан Комеди (туульс) нэрээр гарсан ч хожим Тэнгэрлэг гэх нэрийг нэмж хэвлэснээс хойш өдийг хүртэл уг зохиолыг ийн нэрийдэх болжээ. Зохиолын 3 хэсгийн өгүүлэмж, агуулсан санаанууд хүний ертөнцийн бүхэл үйл хэргийг шингээх бөгөөд тухай үеийн Италь орон Европ тивийн хүмүүсийн амьдрал, нийгэм улс төрийн амьдралыг дэлгэрэнгүй өгүүлсэн төдийгүй түүний мөн чанарыг ухан тухайн үеийн шинжлэх ухаан, филисофын асуудлуудыг ч багтааж чаджээ.

4. Дон Кихот - Мигель Сервантес

Уг бүтээлийг Испаний утга зохиолын алтан үеийн хамгийн онцлох зохиол гэж нэрлэх бөгөөд Дэлхийг өөрчлөх мөрөөдөл бүхий залуу насанд заавал унших ёстой болов уу. Зохиолын зарим нэг хэсэг нь нуршуу ядаргаатай санагдаж болох юм. Хэрэв уншихад хэт нуршуу санагдвал уг зохиолын товчилсон хэлбэрүүд олон хэвлэгдсэн эдгээр хувилбаруудаас сонголтоо хийсэн ч нэг их буруудахгүй болов уу.

5. Фауст - Гёте

Юун түрүүнд онцлох ёстой зүйл бол Фауст бол Германы ард түмний домгийн гол баатар юм. Дараах зүйл бол Гётегийн Фауст бол жүжгийн зохиол юм. Анх английн жүжгийн зохиолч Кристофер Марлоу уг домгийг 1592 онд анлги хэл дээр хөрвүүлэн хэвлүүлэн алдартай болгосон. Харин Германы утга зохиолын нэрт түүрвигч Гёте  1808 онд хэвлүүлсэн хувилбар Фаустын хамгий шилдэг хувилбар гэж дүгнэгддэг Германы театрын түүхэн дэхь хамгийн олон үзэгчтэй хамгийн олон тоглогдсон уг жүжиг (зохиол) өөрийн сүнсээ чөтгөрт худалдаж буй Фаустын тухай өгүүлнэ. Уг дүрүүдээр хүний ерөнхий мөн чанарыг ухан гаргаж ирсэн сэтгэгдэл төрдөг. Монголын, манай үеийн уншигчид Гётегийн Фаустаас үндэслэгдэн бичигдсэн Булгаковын Мастер Маргарита зохиолыг тун сайн мэдэх байх.

6. Өвгөн тэнгис хоёр - Эрнест Хемингуэй

1954 онд Өвгөн тэнгис 2 туужаараа, Эрнест Хемингуэй утга зохиолын салбарын Оскарын шагналыг хүртэж байсан билээ. Тэрээр Америкийн утга зохиолын салбарыг дэлхийд таниулсан хамгийн нэрт төлөөлөгчдийн нэг байсан бөгөөд, зохиол бүтээлүүд нь голцуу дайн, хайр дурлал, ганцаардлын сэдэвтэй байдаг. 

7. Дайн ба энх - Лев толстой

Номын зузаан, нимгэн ач холбогдол өгдөг уншигчид бол ёстой зузаан ном гэж  Дайн ба энх юм. Ер нь энэ номыг хэдэн өгүүлбэрт багтаан тайлбарлана гэдэг нь ч өөрөө хэцүү ажил. Уншимааргүй бол ядаж киног нь үзэх хэрэгтэй. Гэхдээ кино нь ч бас л янзын урт “эд” найруулагч Сергей Бондарчук “Дайн ба Энх” гэх энэ зохиолыг дүрслэн үзүүлхэд 427 минут зарцуулсан юм. 

8. Хар хун - Нассим Талеб

Жагсаалтад багтсан хамгийн залуу ном бол Хар хун. Нассим Талеб гэх энэхүү Ливан эр, судлаачийн ажил, бүтээлүүдээ бичиж эхлэхээс өмнө. Хөрөнгө оруулалтын менежер, арилжаа, эрсдлийн шинжээчээр ажиллаж байсан бөгөөд 1987 оны “Хар Даваа гараг”, 2000 оны Насдакын уналт зэрэг том хямралуудын үеэр амжилттай ажиллан санхүүгийн салбарт өөрийгөө таниулж чаджээ. Олон дараалсан санхүүгийн зах зээлийн хямралуудын дараа тэрбээр судалгаа, нийтлэлийн ажил хийх болж 2001 онд анхны номоо гаргажээ. Миний онцолсон Хар Хун бол тун онцгой бүтээл юм. Санааг нь энгийнээр тайлбарлавал, хүмүүс анх австрали тивийг нээхээс өмнө хунг зөвхөн цагаан өнгөтэй гэж төсөөлдөг байсан, харин автрали тивийг нээж хар хун харсаны дороо олон жил туйлын үнэн гэж итгэж байсан үзэл үгүй болсон. Хүмүүс бүх зүйлийг тогтсон нэг жишиг, нэг онолд баригдан хэрэгжүүлдэг уламжлалт байдал нь шинэ тогтолцоонд нуран унах аюултай байдлыг дүгнэн одоо оршин тогтнож буй тогтолцоог тун чадварлагаар шүүмжилсэн юм. Бүхий л салбарын хүмүүс энэ номыг заавал уншаарай гэж зөвлөе.

9. Санхүүч - Теодор Драйзер

Хүсэл тэмүүлэл гурвалын анхных буюу 1912 онд хэвлэгдсэн Санхүүч роман. Уг романыг зохиолч бичихдээ монополуудын хаанчлалын үеийн Америк дахь бодит үйл явдал, хүмүүс дээр суурьлан уран сайхны хэлбэрт оруулсан зохиолыг илүү сонирхолтой, үнэмшилтэй болгоход нөлөөлсөн болов уу. Нөгөөтэйгүүр зохиолч Теодер Драйзер нь Америкын Социалист намын гишүүн байсан нь түүний бүтээлүүд хүйтэн дайны үед Зөвлөлтийн орнуудад алдарших гол шалтгаан байсан биз ээ.

10. Тунгалаг Тамир - Ч.Лодойдамба

Нэрийг нь уншмагц л “Энэ хүний нэрийг Эрдэнэ гэнэ” гэх хоолой шууд санаанд чинь бууж байна уу? Магадгүй энэ ганцаараа Тунгалаг Тамирын зууны шилдэг роман гэх өргөмжлөлийг батлах байх. Анх уг роман нь Хувьсгалын өмнөх болон дараах үеийн монгол орон Феодолиудын дарангуй байдлыг хурцаар шүүмжилсэн, энгийн ард түмний амьдралд гарж буй үсрэлтүүдийг магтан дуулал мэт байсан ч, цаг хугацаа өнгөрөх тусам уг бүтээлийн үнэ цэнэ дотоод агуулга цаг үеэ даган хувьсаж шинэлэг агууламжаар баяжиж байгаа нь тун гайхалтай. Уг зохиолын тухай сонсоогүй уншаагүй хүмүүс тун ховор байх, хэрэв та тэдний нэг бол дариухан уншаарай

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.