Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй"-н гайхалтай 9 эшлэл

XX зууны хамгийн чухал зохиолуудын нэг болох энэ бүтээл бичлэгийн хэлбэр, зохиолчийн гаргалгаа, үйл явдлын өрнөл гээд ер нь л бүх талаараа онцгой.


Чехийн алдарт зохиолч Милан Кундерагийн "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" бүтээл Ж.Тэгшзаяагийн орчуулгаар Монголын уншигчдад хүрлээ. XX зууны хамгийн чухал зохиолуудын нэг болох энэ бүтээл бичлэгийн хэлбэр, зохиолчийн гаргалгаа, үйл явдлын өрнөл гээд ер нь л бүх талаараа онцгой. 

Мөнх бусын наран жаргахуйд алив бүхэн дурсахуйн яруухан гэрэлд хучигдана, бүр толгой хяргагч хүртэл шүү...Энэ ертөнцөд алив бүхнийг урьтан уучилсан тул юу ч байсан хүлээн зөвшөөрөгдөх гашуун жамтай ажээ.

Энэрч нигүүлсэнэ гэдэг бусдын зовлон шаналлыг хүлцэхээс гадна баяр хөөр, зовиур, аз жаргал зэрэг ямарваа сэтгэл хөдлөлийг мэдэрнэ гэсэн үг. Сэтгэлийг шатлан захирах ёсны утгаар авч үзвэл энэ төрлийн мэдрэмж хамгийн дээд нь болж таарна.

Эрт урьдын цагт хүн цээжин дотроос нь нэгэн хэмээр түг түг цохилох жигтэй дууг сонсон гайхширахаас өөрийг мэддэггүй байлаа. Хүн өөрөө өөртөө нууц, бие нь ч үл мэдэх жигтэй нууц байв... Бие, сэтгэлийн эсрэгцэл шинжлэх ухааны нэр томъёон дунд замхарч, өдгөө бол улиглал, хуучны үхширмэл ойлголт төдий болсон.  

Хүнийг элдэв ангилалд хувааж болдог бол тийн ангилах гол шалгуур нь хүнийг насан туршийн үйл хэрэгт зүрхний угаас урин дуудагч хүсэл тэмүүлэл юм.

Хүнийг хүн болгон нөхцөлдүүлэгч нийтлэг чанаруудыг хэн хүнгүй л барагцаагаар төсөөлнө. Харин тэрхүү нийтлэгээс ялгарах давтагдашгүй, хосгүй “Би”-г тооцоолж таамаглах аргагүй, гагцхүү нээн илрүүлж, байлдан дагуулах л учиртай.

Сэрэл тачаал гэгч механизмыг Бурхан өөрийгөө зугаацуулах гэж хүний дотор суулгасан бол хайр бол зөвхөн хүнд л хамаатай Бурхны эрхшээлээс ангид зүйл юм. Хайрыг хуял тачаалтай холбосон нь Бурхны хамгийн галзуу санаануудын нэг биз.

Хувийн, дагшин орон зайгаа өөрийн хүслээр бусдад найр тавьж, тахчуулж байгаа нэгэн бол мангас.

Өөрийн үзэл санаанаасаа няц гэж хүнийг албадах нь дундад зууны үеийн муйхар хандлага. Хүний үзэл бодлын зөв бурууг хэн эрслэн шүүж чадах юм бэ?

Хүүхэмсэг эрчүүдийг ердөө хоёрхон төрөлд хувааж болно. Эмэгтэй хүн бүрээс зөвхөн өөрт хамаарах мөрөөдлийн бүсгүйгээ хайдаг нэг хэсэг. Эмэгтэчүүдийн ертөнцийн бүхий л нарийн ширийнийг бодитоор нээх хүсэлтэй нөгөө хэсэг.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
7 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
22
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.