Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Goodreads”-ийн Монголоос хандах хандалтыг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан гэв

Номын хорхойтнуудын хамгийн үнэнч анд бол яах аргагүй “Goodreads” билээ.


Номын хорхойтнуудын хамгийн үнэнч анд бол яах аргагүй “Goodreads” билээ.

Хэрэглэгчид уншсан, уншиж байгаа, унших гэж байгаа номнуудаа бусадтай хуваалцаж, үнэлэлт дүгнэлтээ өгч, бас маш олон гайхалтай шинэ ном зохиолуудыг олж мэдэх уурхай болсон “Goodreads”-ийн Монголд дахь хэрэглэгчид өнөөдөр их бухимдалтай байна.

Яг одоо www.goodreads.com гээд бичээд үзвэл ийм хуудас таныг угтах болно. Үүнд зөрчилтэй домэйн нэрийг Монгол улсаас хандах хандалтыг хязгаарласан гэх мэдээлэл бичигджээ.

Хэд хоногийн өмнө academia.edu вебсайтад ч яг ийм явдал тохиолдсон билээ.

Монголын хэрэглэгчид үүнд маш их бухимдалтай байгаагаа илэрхийлж байна.

Бид энэ тухай тодруулахаар Харилцаа холбооны зохицуулах хороо руу утас цохилоо.

“Goodreads вебсайтыг бид Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн дүгнэлт болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр Монгол улсаас хандах хандалтыг нь хязгаарлах арга хэмжээ авсан. Бид хууль эрх зүйл хүрээнд шийдвэр гаргадаг байгууллага биш. Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчаас энэ сайтыг эргэн нээх дүгнэлт ирсэн үед эргүүлэн нээх болно” хэмээн Харилцаа холбооны зохицуулах хорооны Тоон контентийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн А.Батболд хэлсэн юм. Харин хэдэн өдрийн өмнө хаагдсан байсан academia.edu сайтад байцаагчийн дүгнэлт ирж, Монголоос хандах хандалтын хязгаарлалтыг болиулсан юм байна.

“Тэгвэл goodreads-ийн Монголоос хандах хандалтыг хэзээ эргэн сэргээх юм бэ” гэсэн асуултад тодорхой хариулт хэлсэнгүй. Холбогдох байгууллагуудын дүгнэлт, шийдвэрээс хамаарах асуудал учраас Мэргэжилтэн А.Батболд бидэнд тодорхой хугацаа хэлээгүй юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
16 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
21
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.