Хайх зүйлээ бичнэ үү

мин

Жон Жонс эргэн ирж, Жастин Гейтжи UFC-д элслээ

Аманда Нуньес долоодугаар сарын 9-нд болох “UFC 213” тэмцээнд Валентина Шевченкотой тулалдана.


Холимог тулааны UFC холбооноос хэд хэдэн том тулааныг зохион байгуулах болсноо зарлалаа. Тус холбооны хэвлэлийн бага хурал дээр өрсөлдөгчид зодолдох тун дөхсөн.
Юуны өмнө хагас хүнд жингийн аварга Даниель Кормье заналт дайсан Жон Жонстой тулгарах боллоо. Холимог тулаан сонирхогчид энэ тулааныг олон жил, сар хүсэн хүлээж байсан. Кормье 2015 онд Жонст ялагдсаныхаа хариуг авах боломжтой боллоо. Гэхдээ тэр үеэс хойш Жонс ганцхан тоглосон байгаа. Машины осол, хар тамхи, сэргээш гээд маш олон хэрэгт холбогдсон тэрбээр сэргээшийн хэргээр нэг жил эрхээ хасуулаад эргэн ирж байгаа нь энэ. Жингийнхээ хамгийн шилдэг хоёр тамирчин долоодугаар сарын 29-нд “UFC 214” тэмцээн дээр халз тулна. Хэрэв хэн нэг нь оролцох боломжгүй болбол Жими Манува орлоно. Хоёр дайсныг хэвлэлийн бага хурал дээр зодолдож магадгүй гээд нэг нэгэнд нь огт ойртуулаагүй билээ.

Бразилийн аварга бүсгүй Аманда Нуньес долоодугаар сарын 9-нд болох “UFC 213” тэмцээнд Валентина Шевченкотой тулалдана. Валентина бол Кыргызстан, Перу, ОХУ-ын иргэншилтэй тулаанч. Ёслолын үеэр харин Нуньес өрсөлдөгчөө цохиж орхисон. Хариуд нь Шевченко “Энэ нэг цохилтыг нь 10 болгож, хариу өгнө. Үхэх цаг чинь дөхсөөр байна, Аманда” гэж твиттерээр сүрдүүлсэн.

Америкийн WSOF холбооны аварга асан Жастин Гейтжи UFC-д орлоо. UFC холбооноос гадуур харьяалалтай тамирчдаас хөнгөн жинд хамгийн хүчирхэг хэмээн тооцогдож ирсэн тэрбээр долоодугаар сарын 7-нд "The Ultimate Fighter 25 Finale” тэмцээнд Майкл Жонсонтой үзэлцэнэ. Түүнийг ялаад МакГрегортой Ирландад, Хабиб Нурмагомедовтой ОХУ-д үзэлцэхэд бэлэн гэдгээ тэр зарлаад байгаа.
Мөн долоодугаар сарын 22-нд болох "UFC on Fox 22”-д Крис Уайдман К.Гастелумтай тоглох болжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
28
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.