Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Breaking news: "PLAYTIME" наадмын тасалбар МАРГААШНААС ХУДАЛДААНД ГАРНА

Тасалбараа аваад уйлах хүмүүс олон байгаа гэдэгт би итгэлтэй байна.


Амьд хөгжим сонирхогч залуусын тэсэн ядан хүлээдэг "Playtime" наадмын тасалбарыг хүлээн нүдээ ширгэтэл фэйсбүүк ухаж суугаа залуустаа дуулгах сайхан мэдээ байна. Энэ жил долдугаар сарын 7-9-ний хооронд зохиогдох болсон уг наадамд ямар хамтлаг дуучид ирэх бол гэхээс тэсч ядан байсан залуус маргаашнаас эхлээд HI-FI RECORDS-ын үүдэнд дугаарлахдаа бэлдээрэй. Тасалбараа гар дээрээ тавьсан цагаас эхлээд жинхэнэ догдлол, хүлээлт үүсдэг шүү дээ.

Та бүхэн шинэ тасалбарын зургийг хармаар л байгаа биздээ. Тэгвэл энд байна. 

Та-да!

Энэ удаа "Playtime" наадмын ГУРАВ ХОНОГИЙН тасалбарын үнэ 50 МЯНГАН ТӨГРӨГ байх нь ээ.

Харин эртэч шувуухайнууддаа зориулан эхний 1000 тасалбарыг 40 мянган төгрөгөөр худалдаалах юм байна!

Тасалбар маргаашнаас буюу 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Hi-Fi Records-т зарагдаж эхлэх бөгөөд нэг болон хоёр хоногийн тасалбарыг одоохондоо худалдахгүй аж. 

Мөн нэгэн сонирхолтой мэдээ дуулгахад, энэ жил өмнөх жилүүдийнх шиг цаасан биш даавуун бугуйвч өгөх ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ байна. 

Одоо бидэнд ердөө тасалбараа худалдаж аваад, хоног өдрүүдийг тоолон суух л үлдлээ!

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
23 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
37
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.