Хайх зүйлээ бичнэ үү

мин

Асасэкирюү зодог тайлж, ояката боллоо

Сүмогийн холбоонд үлдэж, Такасаго дэвжээний туслах ояката болох юм.


Монголын сүмочдын “хоёр дахь давалгаа”-ны төлөөлөл, сэкивакэ асан Асасэкирюү Б.Дашням зодог тайлснаа зарлаж, хэвлэлийн бага хурал хийлээ. Асасэкирюү өнгөрсөн сард Японы иргэншил авсан тул цаашдаа Сүмогийн холбоонд үлдэж, Такасаго дэвжээний туслах ояката болох юм. Түүний шинэ нэр Нишикижима ояката. Б.Дашням ийнхүү Монголоос төрсөн 3 дахь ояката болж байна.

Хэвлэлийн бага хурал дээр тэр “Харамсах зүйлгүй. Сурч мэдсэн бүх зүйлээ залуу бөхчүүдэд зааж сургах болно” гэж хэлсэн юм. Сэтгэлд хамгийн үлдсэн барилдаанаараа Б.Дашням 2004 оны Хаврын тэмцээний хоёр барилдааныг нэрлэсэн. Тэр башёд Асасэкирюү ёкозүна Асашёорюүтэй цуг тэмцээний эхнээс 12 дараалан ялж, Эзэн хааны цомын төлөө өрсөлдсөн билээ. Тэр тэмцээний 9 дэх өдөр Гүржийн Коккайг ялсан барилдаан болон 13 дахь өдөр озэки Чиёотайкайд унаж, дараалсан ялалт нь зогссон барилдаан түүний сэтгэлд хоногшин үлджээ. Асасэкирюүгийн зодог тайлах ёслолд зориулсан барилдаан ирэх нэгдүгээр сард болох гэнэ. Такасаго ояката “Асашёорюү зодог тайлснаас хойш Б.Дашням л дэвжээгээ удирдан авч явсан. 35 нас хүртлээ барилдлаа. Өнгөрсөн 11 сард макүшитад унахад түүнд маш хэцүү байсан байх. Өвдгөндөө хүнд гэмтээгүй бол Асашёорюүтэй адил хэмжээнд барилдах байсан гэж би боддог. Хуримтлуулсан туршлага, арга мэхээ залуу бөхчүүдэд зааж сургах ажилд нь амжилт хүсч байна” гэж хэвлэлийн хурал дээр ярьсан.
Асасэкирюү 2000 онд Вакамацү дэвжээнд элссэн. Их аварга Асашёорюүгийн хамт “Вакамацү” дэвжээний “Хөх, улаан луунууд” хэмээн нэрлэгдэж байлаа. Мэргэжилд ороод 15 башё барилдан, жюүрёод дэвшсэн нь тэр үедээ түүхэнд 10-т бичигдэх амжилт байв. Сэкивакэ цолтой 2, комүсүби цолтой 3 башё барилдаж, “Монголын дараагийн озэки” гэгдэж байсан. Тусгай шагнал 4 удаа хүртсэн. Жюүрёод 1, жонидан зиндаанд 1 түрүүлж байв.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
14
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.