Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Виктор Лебедев зодог тайллаа

ОХУ-ын Гавьяат тамирчин Виктор Лебедев Якутск хотын даргын зөвлөхийн ажилд томилогджээ.


ОХУ-ын Якутын нийслэл Якутск хотын дарга Айсен Николаев өчигдөр шинэ зөвлөхөө олон нийтэд танилцууллаа. Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, ОХУ-ын Гавьяат тамирчин Виктор Лебедев түүний зөвлөхийн ажилд томилогджээ. Тэрбээр албан ёсны зөвлөхийн орон тоонд ажиллах тул зодог тайлж байгаа нь энэ. Якутын Спортын сайд, боксын төрлөөр олимпийн медаль хүртэж явсан тамирчин Георгий Балкшин ч Лебедевийг зодог тайлсныг сэтгүүлчдэд баталсан юм.

Якутск хотын дарга Айсен Николаев Instagram хуудсандаа “Би авьяаслаг тамирчин Виктор Лебедевийг үргэлж дэмжиж ирсэн. Одоо тэр зодог тайлах шийдвэр гаргаад байна. Харамсалтай нь манай олон аваргууд зодог тайлаад ажил, албагүй хоцордог. Гэвч Викторын туршлага, хөдөлмөрч дайчин зан, хүнлэг ааш бидэнд хэрэгтэй. Түүний авьяас чадвар, мэдлэг ухааныг Якутск хот ашиглах ёстой. Виктор албан ажилдаа амжилт гаргана гэдэгт би итгэж байна” гэж бичсэн байлаа.
Виктор Лебедев 29 настай. Дэлхийн хошой аварга (2010, 2011), ДАШТ-ий хошой хүрэл медальт (2009, 2015), Европын тоглолтын аварга (2015), Европын аваргын хүрэл медальт (2010), ОХУ-ын 6 удаагийн аварга (2009, 2010, 2011, 2014, 2015, 2016).

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
20
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.