Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

С.Сүх-Очир: Мэдээлэл технологиор мэргэшсэн залуус Солонгосоос захиалга авч ажиллах боломжтой

Солонгосын мэдээллийн технологийн томоохон найман аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.


Өнгөрсөн хичээлийн жилд дээд боловсрол эзэмшсэн 30894 оюутны 21.7 хувь нь тухайн жилдээ ажилтай болжээ. Төгсөгчдөд мэргэжлээрээ ажиллах орчин манай улсад хангалтгүй байгааг өөрчилж, төгсөгч ажил олгогч хоёрыг зуучлах ажлыг төрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар гэхэд залуучуудыг ажлын байранд зуучлахаас гадна тэдний хандлагыг өөрчлдөх “Эерэг сэтгэлгээний давалгаа” аяныг өнгөрсөн хугацаанд нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулжээ. Энэ талаар тус газрын дарга С.Сүх-Очироос зарим зүйлийг тодрууллаа.
 
-Оюутан, төгсөгчдийг ажлын байранд зуучлах өдөрлөг болж байна. Танай байгууллагаас энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Залуучуудад хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байраа өөрсдөө сонгох, мөн мэргэжлээ сонгоод их дээд сургууль төгссөний дараа ажил олгогч байгууллагуудтай холбож өгөх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, ажлын байрандаа хэрхэн амжилттай ажиллах зэрэг олон талаар зөвлөгөөг өгч ажиллаж байна. Манай байгууллага үүсгэн байгуулагдаад найман сар болж байна. Бид нийслэлийн залуучуудад зориулж эхний ээлжинд залуучуудын хандлагыг өөрчлөх чиглэлээр “Эерэг сэтгэлгээний давалгаа” аяныг JCI Лидер салбар байгууллагатай хамтран зохион  байгуулж байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэх хандлагыг өөрчилж мэргэжлээ хэрхэн сонгох, зах зээл дээр байгаа эрэлт хэрэгцээтэй мэргэжлийг яаж сонгох, зөвхөн их, дээд сургууль л ажлын байранд очих цорын ганц гарц биш гэдгийг залуучуудад зөвөөр ойлгуулж тайлбарлах зорилготой юм.

-Их, дээд сургуульд суралцах нь ажлын байртай болох ганц гарц биш гэлээ. Өөр ямар сонголт залуучуудад байна вэ?

-Тухайлбал, манай дотоодын хөдөлмөрийн зах зээлийг харахад барилга, уул уурхайн салбарт гадны ажиллах хүч түлхүү орж ирж ажиллаад байдаг. Харин энэ зах зээл рүү залуучуудаа чиглүүлж болно шүү дээ. Барилгын салбарт гэхэд дотоод засал чимэглэлийн ажилчин хомс байх жишээтэй.

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас зөвхөн барилгын салбарт гэлтгүй мэдээлэл технологийн салбарт боловсон хүчин бэлдэхээр “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг нээн ажиллуулж байгаа. Энэ сургалтын төв 1000 гаруй залуусыг мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшүүлж онц сурсан залуусыг Солонгосоос захиалга олж өгөх боломжтой. Эх орондоо аж төрөнгөө гадаадаас захиалга авч ажиллах боломжтой гэсэн үг. Энэ чиглэлээр Солонгосын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна. Тус төвийн нээлт энэ сарын 19-нд болно. Солонгосын мэдээллийн технологийн томоохон найман аж ахуйн нэгжийн төлөөлөл хүрэлцэн ирнэ. Энэ үеэр аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, мэдээллийн технологийн  салбарт мэргэжлээрээ төгссөн залуучуудын ажиллах бололцоог бий болгоно. Учир нь мэдээллийн технологийн салбар орон зайг үл хамааран ажиллах боломжтой. Тиймээс бид энэ гүүр нь болж ажиллахыг зорьж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
37
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.