Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Энэ зун та биднийг хүлээж буй 8 СУПЕР арга хэмжээ

Тус шоу “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 12 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. “Silence white” Монголын тэргүүлэгч бүжгийн үдэшлэгт та мэдээж цагаан өнгийн хувцастай байх ёстой шүү.


The Syncopators with The Jazz Train feat Singers Naagii and Ariu

Австрали Монголын дипломат харилцааны 45 жилийн ойн хүрээнд Австралийн “The Syncopators” жааз хамтлаг Монголд ирж тоглолтоо хийх гэж байна.Мөн тоглолтод Монголын “The Jazz Train” хамтлаг, дуучин Наагий, Ариу нар оролцоно.
Холбоо барих: https://www.facebook.com/AustraliaInMongolia/?fref=hovercard
Хэзээ: 5-р сарын 20
Хаана: Шангри-Ла Моллын гадна талбайд
Тах: Үнэ төлбөргүй 

Багачуудын гүйлт 2017

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүх хүүхэд багачуудын гүйлт болох бөгөөд “Ахиллис Хүүхэд 2017” хөтөлбөрт хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй 300 хүүхдийн гүйлтээр үйл ажиллагааг төгсгөх юм байна.
Холбоо барих: https://www.facebook.com/AchillesKidsMongolia/?hc_ref=SEARCH&fref=nf
Хэзээ: 5сарын 21нд
Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

TEDxUlaanbaatar 2017  "Айсуй Давалгаа"

TEDxUlaanbaatar арга хэмжээ 2011 оноос хойш долоо дахь жилдээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна.TEDx-ийн арга хэмжээнүүд ашгийн бус, улс төр, шашны болон өөр бусад нөлөөллөөс ангид байдаг бөгөөд тухайн бүс, нутагт гарч буй шинэ санаа, санаачлагуудыг нэгэн тавцанд цуглуулж, дэлхий нийтэд хүргэх зорилготой байдаг.
Холбоо барих: https://www.facebook.com/tedxulaanbaatar/
Хэзээ: 5сарын 27
Хаана: Corporate Hotel & Convention Centre
Хураамж: 48.900₮ /Өдрийн хоол, Networking хүлээн авалт, уух зүйлс багтсан/

Нэг хогийг нэг амттанаар солъё 4 аян

Энэхүү аянг хэрэгжүүлснээр Монгол улсын иИрээдүйн эзэд болох хүүхэд багачуудад цэвэр, эрүүл орчинг өөрсдийн гараар бий болгох,  багаас нь хог хаягдлыг ил задгай хаяхгүй байж хэвшихэд зориулан зохион байгуулах гэж байна.
Холбоо барих: 90069005
Хэзээ: 6 сарын 1
Хаана: Чингисийн талбай

Air Strings Classical Chamber Orchestra Concert

Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармоний симфони найрал хөгжим үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан дан утсан хөгжмийн оркесторын сонгодог концерт эгшиглэнэ.
Холбоо барих: 77882277, 98892277
Хэзээ: 6сарын 30
Хаана: Монгол улсын филармони

Хүннү хөгжмийн фестиваль

Хүннү хөгжмийн фестиваль нь монголын хамгийн анхны олон улсын орчин үеийн хөгжмийн шилдгүүдийн тоглолтыг амьдаар хүргэдэг байна.
Холбоо барих: 90911900, 70120202
Хэзээ: 6 сарын 30наас 7 сарын 1 хүртэл
Хаана: Цонжинболдог

Silence white

Тус шоу “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 12 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. “Silence white” Монголын тэргүүлэгч бүжгийн үдэшлэгт та мэдээж цагаан өнгийн хувцастай байх ёстой шүү.
Холбоо барих: 99082515
Хэзээ: 7 сарын 7
Хаана: Үндэсний соёл амралтын хүрээлэн

Playtime  2017

Дуу хөгжимд дурлагсдын тэсэн ядан хүлээдэг “Playtime” амьд хөгжмийн наадам ойртсоор л. Энэ жил Японы алдарт “The Fin” тэргүүтэй хүндэт зочин хамтлагууд ирэх сурагтай байгаа. Сайхан хөгжим сонсохын хажуугаар найз нөхөдтэйгээ хотоос гадуур амарч, цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүссэн хүн бүр “Playtime” наадмыг зориорой.
Холбоо барих: 333111
Хэзээ: 7 сарын 7-9-ны хооронд
Хаана: Монгол Шилтгээн


 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
36
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.