Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

В.Путин Буриадад ирнэ

Энэ жил гарсан ой хээрийн түймрийн үеэр түүнийг ирнэ гэсэн цуурхал тарсан ч эрхэм Ерөнхийлөгч бараагаа харуулаагүй билээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин наймдугаар сард Буриадад ажллах гэнэ. Өнгөрсөн сарын сүүлчээр Буриадад гарсан их түймрийн хохирлыг хэрхэн барагдуулж байгаа, орон гэрээ алдсан иргэдэд яаж туслаж байгааг газар дээр нь шалгах аж.
В.Путин Буриадад хоёр удаа ирж байсан. Эхний удаа 2011 оны долоодугаар сард Ерөнхий сайд байхдаа буриадууд Орост сайн дураар нэгдсэний 350 жилийн ойн арга хэмжээнд оролцсон юм.

Харин 2013 оны дөрөвдүгээр сард ирэхдээ Улаан-Үд хотод болсон “Ойн аж ахуйд ажиллагчдын чуулга уулзалт”-нд оролцож, Иволгин дацанд зочилсон. 2015 онд Улаан-Үдэд болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд Ерөнхийлөгч В.Путинийг оролцоно гэж байсан ч тэр ирээгүй. Энэ жилийн дөрөвдүгээр сард гарсан ой хээрийн түймрийн үеэр Ерөнхийлөгч ирнэ гэсэн цуурхал тарсан ч эрхэм Ерөнхийлөгч бараагаа харуулаагүй билээ. Энэ удаа түүнийг ирэхэд буриадууд долоон жил яригдаж байгаа Мөсөн ордныхоо асуудлыг шийдүүлэх зорилготой байна. В.Путин Буриадад Мөсөн ордон барих ивээн тэтгэгч олж өгөхөө амалсан ч “Жүдо нь хямд төсөр шүү дээ. Жүдогоор хичээлэл” хэмээн наргиж байсан юм.   

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
2 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
3
2 цагийн өмнө
Ах дүү Абэ нар Анталъяд ялалтын цувралаа үргэлжлүүлэх үү?
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
32
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.