Хайх зүйлээ бичнэ үү

мин

Онигор хятадууд Лавессид гомдов

Лавесси “Хятадууд нөхөрсөг, эелдэг хүмүүс. Хэрэв энэ зураг тэднийг гомдоосон бол би уучлал гуйж байна. Цаашдаа ийм алдаа гаргахгүй байхыг хичээнэ” гэж өршөөл эрсэн юм.


Хятадын хөлбөмбөгийн супер лиг өнгөрсөн жилээс эхлэн том оддыг мөнгө хайрлахгүй худалдан авч байгаа билээ. Одоо тэнд Бразилийн Оскар, Рамирес, Халк, Аргентиний Тевес, Лавесси нар тоглож байна. Европын том лигийн багуудаас ч өндөр цалин, тусгай хангамжинд умбаж байгаа тэдэнд гоол хийхээс өөр зүйл үлдээгүй. Гэвч сүүлийн үед тэрхүү ододтой холбоотой маргаан гардаг боллоо.

Юуны өмнө Халк хүн зодсон хэрэгт холбогдсон. “Гуйчжоу Чжичэн” багтай хийсэн тоглолтын завсарлагаагаар Халк тус багийн туслах дасгалжуулагч Ю Минийг зодсон гэж “Гуйчжоу Чжичэн” багийн ахлах дасгалжуулагч Ли Бин мэдэгдсэн. Хохирогч этгээд “Халк тоглолтын үеэр л португалиар биднийг доромжилж байсан. Тэр биднийг энэ хэлийг ойлгоно гэж бодоогүй байх. Завсарлага болоход би Халк дээр очсон. Тэр намайг цохиж, унагаасан. Манайд шилдэг тоглогчид хэрэгтэй. Гэхдээ ур чадвартай байлаа гээд тэд хятадуудыг доромжилж болохгүй” гэж мэдэгдсэн юм. Халк өөрөө хүн цохьсон гэдгээ үгүйсгэж, “Би хэнийг ч зодоогүй. Бурхан гэрчилнэ. Би Хятадад аз жаргалтай байна. Би хятадуудыг хүндэлдэг, хайртай” гэж мэдэгдэл хийсэн. Азаар хэргийн газрын бичлэгийг харахад Халк зодсон нь батлагдаагүй тул хэрэг замхарсан билээ.
Харин энэ удаад Аргентиний Эсекиэль Лавесси агуу Хятадын ард түмнийг доромжилсон хэрэгт унаж, уучлал гуйхаас өөр аргагүйд хүрсэн байна. “Хэбей Чайна Форчун” багт тоглож байгаа Эсекиэль Лавесси ингэж зураг авахуулаад хэрэгт орооцолдоод байгаа юм.

Лавесси нүдээ татаж, онигор болгож байгаа нь хятадуудад таалагдсангүй. Түүний юу илэрхийлэх гэснийг хүмүүс ойлгож. Биднийг онигор гэж доромжиллоо хэмээн тэрбум гаруй хятадууд уурлан хилэгнэж, тайлбар өгөхийг түүнээс шаардсан.
Лавесси “Хятадын супер лигийн хүсэлтээр бид албан ёсны зураг авахуулсан. Гэрэл зурагчин сонирхолтой зураг авмаар байна гэж хүссэн болохоор би царайгаа хөгжилтэй болгож, хэд хэдэн зураг авахуулсан. Надад Хятадын ард түмнийг доромжлох хүсэл байгаагүй. Би “Хэбей Чайна Форчун” багийн нэгэн гишүүн байгаадаа баяртай байна. Хятадууд нөхөрсөг, эелдэг хүмүүс. Хэрэв энэ зураг тэднийг гомдоосон бол би уучлал гуйж байна. Цаашдаа ийм алдаа гаргахгүй байхыг хичээнэ” гэж өршөөл эрсэн юм.
Лавесси долоо хоногт 940 мянган еврогийн цалинтай, дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгч (Месси, Роналду хоёрын цалин нийлээд ч түүний цалинд хүрэхгүй) гэхээр уучлал гуйхаас өөр аргагүй.
“Хэбей Чайна Форчун” баг ч уучлал гуйсан. Багийн мэдэгдэлд “2016 онд манай багт ирснээсээ хойш Лавесси багийнхантайгаа эв түнжинтэй байгаа. Түүнд фэнүүд хайртай. Тэр Хятад улсад хайртайгаа олон удаа ярьж байсан. Түүнд биднийг доромжлох санаа байгаагүй. Лавесси их гэмшиж байгаа. Бид ч бас алдаа гаргасандаа уучлал хүсч байна” гэж дурдсан байв. Лавесси энэ зургийг олон нийтийн сүлжээнд тавиагүй, багийн албан ёсны цахим хуудсанд гарсан гэхээр хөөрхий Лавесси ч бас тийм их буруугүй гэдэг нь илт.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
43
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.