Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Улаанбаатар марафон-2017” энэ сарын 20-нд болно

Өнгөрсөн жил 27 мянга гаруй хүн хамрагджээ.


Энэ жилийн “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 20–ны өдөр дөрөв дэх удаагаа зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

“Улаанбаатар Марафон”-нд Монгол Улсын Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн  нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар Марафонд нэгдэцгээе” цомыг нийслэл, дүүргийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 20-ны хооронд 60 хоногийн хугацаатай аялуулж, 4000 гаруй хүнийг анкетаар, 1500 иргэнийг онлайнаар бүртгэжээ.

“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжсэн, гадаад, дотоодын 25 мянга гаруй иргэдийг хамруулсан арга хэмжээний нэг болоод байна. 

Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2014 онд 16839, 2015 онд 18085,  2016 онд манай нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 27 мянга гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгуулжээ.

5000 м:  ГАРАА – Д.Сүхбаатарын нэрэмжит талбай - Төв шуудан - Энх тайвны өргөн чөлөө - Цэцэг төв- Зоос гоёл - МУИС – Бээжингийн гудамж- Чингис зочид буудал – Бөхийн өргөө-  Энхтайвны өргөн чөлөө – СЭЗИС – МУБИС- Дуурь бүжгийн эрдмийн театр – Д.Сүхбаатарын нэрэмжит талбай /БАРИА/

10000 м:  /ГАРАА/ Д.Сүхбаатарын нэрэмжит талбай - Төв шуудан - Сөүлийн гудамж -"Hope" шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - 5-р сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис зочид буудал - Сансарын аюулгүйн тойрог - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС - ДБЭТ – Д.Сүхбаатарын нэрэмжит талбай /БАРИА/.

21095 м:  /ГАРАА/ Д.Сүхбаатарын нэрэмжит талбай - Төв шуудан - Сөүлийн гудамж -"Hope" шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - 5-р сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис зочид буудал - Сансарын аюулгүйн тойрог - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС – Японы элчин сайдын яам – Элчингийн гудамж – Шангрила зочид буудал – Сөүлийн гудамж гэсэн маршрутаар 1 удаа тойрч, 2 дахь тойргоо Элчингийн гудамж - ДБЭТ – Д.Сүхбаатарын нэрэмжит талбай /БАРИА/.

42195 м:  /ГАРАА/ Д.Сүхбаатарын нэрэмжит талбай - Төв шуудан - Сөүлийн гудамж -"Hope" шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - 5-р сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис зочид буудал - Сансарын аюулгүйн тойрог - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС – Японы элчин сайдын яам – Элчингийн гудамж – Шангрила зочид буудал – Сөүлийн гудамж гэсэн маршрутаар 3 удаа тойрч, 4 дэх тойргоо Элчингийн гудамж ДБЭТ – Д.Сүхбаатарын нэрэмжит талбай /БАРИА/.

Ус, зөөврийн 00, эмнэлгийн үйлчилгээний цэг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Монголын жүдочид Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
2
11 цагийн өмнө
Домогт хамгаалагч Тиаго Силва энэ улирлыг дуусгаад "Челси"-гээс явна
3
13 цагийн өмнө
"Интер Милан" клуб Италийн Серие А лигт 20 дахиа түрүүлэв
санал болгох
1
10 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
44
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.