Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Мөнгөний гахай, зургийн жаазандаа ч мөнгө хадгалж болдог


1.

Сэтгэл санаагаа  бэлд

Илүү зардал, тансаг хэрэглээнээс татгалзаад, мөнгө хадгалахад бэлэн үү гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрэв та бэлэн бол дараах зөвлөмжийг дагана уу.

2.

Зардлаа тэмдэглэ

Та мөнгөө юу юунд зарцуулдагаа олж мэдэх хэрэгтэй. Жишээ нь, өдөрт хэдэн аяга кофе уудаг, байр, цахилгааны төлбөрт хэдийг зарцуулдаг гээд бүх зардалаа бичиж тэмдэглэ. 

3.

Сарын төсөв гарга

Та тухайн сард үрэх мөнгөө төлөвлөх хэрэгтэй. Ингэснээр сарын төсвөөс зардлаа хэтрүүлэхгүй байж болно. Мөн зурагт эвдрэх, машинаа засуулах зэрэг гэнэтийн зардлаа ч бас тооцох нь чухал шүү. 

4.

Хадгаламж бий болго

Заавал банкинд бус мөнгөний гахай, зургийн жаазандаа ч мөнгөө хадгалж болно шүү дээ. Ингэхдээ тогтмол хугацаанд мөнгөө хадгалж сурах хэрэгтэй. 

5.

Мөнгөө март

Хадгалж буй мөнгөө өдөр бүр бүү шалга. Таны мөнгө өсөхгүй эсвэл хэт удаан юм шиг санагдаж сэтгэлээр унаж магадгүй. Тийм учраас хэсэг хугацаанд мөнгө хадгалж байгаа гэдгээ мартах хэрэгтэй. 

6.

Зорилго тавь

Мөнгөө ямар зорилгоор хадгалж буйгаа бод. Аялалын зардал, их сургуулийн төлбөр, машин худалдаж авах гэх мэт. Хамгийн гол нь урт хугацааны том зорилго байвал илүү үр дүнтэй.

7.

Хөдөлмөрлө

Мөнгө хэмнэх, хадгалахын хажуугаар хичээнгүй ажиллаж орлогоо нэмэгдүүлэх нь чухал. Энэ нь таны нэр хүнд, албан тушаалыг өсгөхөөс гадна илүү их цалин, орлоготой болоход тусална.

8.

Хэрэглээгээ хязгаарла

Брэндийн хувцас, үнэтэй утас, тансаг ресторанд хооллох зэрэг зүйлсэд мөнгөө бүү үр. Эдгээр нь хэсэг хугацаанд таныг баярлуулаад дараа нь харамсахад хүргэж болзошгүй.

9.

Мөнгө үрэх зүйлсээс зайлсхий

Өөрөө хийж чадах зүйлийг худалдаж авах хэрэггүй. Талх худалдаж авсанаас өөрөө хийвэл илүү амттай бас хэмнэлттэй. Ундаа уухын оронд ус уу. Автобусанд суухийн оронд алх. Эдгээр нь таны эрүүл мэндэд тустай төдийгүй мөнгөнд ч  хэмнэлттэй.

10.

Мөнгө зээлүүлэхээс татгалз

Таны найз нөхөд, ажлын газрынхан мөнгө зээлүүлэхийг гуйвал эвтэйхэн татгалзах хэрэгтэй. Мөнгө авчаад өгдөггүй хүмүүст бол бүр ч хэрэггүй. 


 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
12 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
14 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
14 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
34
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.