Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Поп хөгжмийн дайсан" Юрий Шевчук 60 нас хүрлээ

Рок мангасуудын нэгэн адил тэр поп дуучдад дургүй.


Алдарт “ДДТ” хамтлагийн лидер, рок хөгжимчин, яруу найрагч, жүжигчин, уран зураач, продюсер Юрий Шевчук өнөөдөр 60 насны ойгоо тэмдэглэж байна.

Түүний анхны бүтээлүүдээс Владимир Высоцкий, Булат Окуджава, Александр Галич, Осип Мандельштам, Сергей Есениний нөлөө илт харагддаг. Шевчукийн уран бүтээлийн гол чиглэл иргэн, эх орны сэдэвтэй, шударга бусыг шүүмжилсэн байдаг тул одоо ч түүнийг Высоцкийтэй харьцуулдаг хүн олон. 2000 оноос ОХУ-ын сөрөг хүчний хөдөлгөөнд идэвхтэй оролцож эхэлсэн нь сүүлийн үеийн дуунаас нь харагддаг.

2010 онд Ерөнхий сайд В.Путин урлагийн салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзахад Юрий “Та үнэхээр Орос оронд ардчилсан нийгэм тогтоох хүсэлтэй байна уу” гэж асуун, эвгүй байдалд оруулж байв. В.Путин “Таныг хэн гэдэг вэ” гэж асуухад тэр “Юра, хөгжимчин” хэмээн хариулсан нь тэр үеийн интернетийн гол яриа болж, рок хөгжим сонсдоггүй хүмүүс ч түүнийг мэддэг болсон юм.

Багаасаа шударга бус юманд дургүй, тэрслүү тул наймдугаар ангид байхдаа “Есус хиппи байсан” гэсэн бичигтэй цамц өмсөж яваад цагдаа нарт баривчлагдаж байв. 60 нас хүрсэн одоо ч тэр хэнээс ч айдаггүй хэвээр.

Рок мангасуудын нэгэн адил тэр поп дуучдад дургүй. Юрий тэднийг “Ам баригчид”, “Фонограммчид” хэмээн нэрлэж, поп дуучдыг элэглэсэн дуу хүртэл зохиосон байдаг. Филипп Киркоровтой тун эртний өстэй. “Ам барьдаг дуучин фонограмм ашиглаж байгаагаа үзэгчдэд мэдэгдэх ёстой” гэсэн хуулийг дэмжсэнийх нь төлөө Киркоров түүнийг үзэн яддаг болсон аж. Энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр тэр Киркоровын тайзан дээр дуулж байгаа мэт царайлаад амандаа үглэж байгаа бичлэгийг олж, интернетээр цацсан юм. Дараа нь  Санкт Петербург хотын нэгэн ресторанд тааралдан, зодолдоод салсан байна.  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
С.Болд-Эрдэнэ: Дүрээ хүмүүст бүрэн өгч болдоггүй юм
2
3 өдрийн өмнө
Урин хавар айсуй: Хаврын үзэсгэлэнт уран зургууд
3
3 өдрийн өмнө
"1984" постдрамын жүжгийн тухай үзэгчдийн бичсэн 13 онцлох пост
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
15
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.