Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Таны яг одоо үзэх ёстой ШИНЭ, СОДОН 10 кино

Сүүлийн үед гарсан шинэлэг кинонуудыг үзээгүй орхисон юм биш биз?


1. “The Lovers” (2017)

Найруулагч Азазел Жэйкобсын шинэхэн бүтээл. Тэдний урт настай гэрлэлт аажим аажмаар гунигтай бас уйтгартай болон хувирсан байлаа. Цаг хугацааг ухрааж болохгүй ч тэд одоо байгаа цагтаа анхных шигээ сэтгэл хөдлөл, догдлол дүүрэн харилцааг бий болгож чадах эсэх нь сонирхол татна.

2. “American Honey” (2016)

Найруулагч Андреа Арнольдын 2016 онд үзэгчдийн хүртээл болсон уг бүтээлд алдах юу ч үгүй нэгэн өсвөр насны охин юу туулж, ямар адал явдалтай учирч байгаа тухай гарна.

3. “The Neon Demon” (2016)

Николас Виндинг Рефний уг бүтээлийн гол дүрд залуухан бас үзэсгэлэнтэй жүжигчин Эль Фэннинг дүр бүтээсэн юм. Загварын ертөнцөд өөрийн байр суурийг тогтоохоор зориг шулуудсан охины амьдралд ямар хачирхалтай бас аймшигтай зүйлс тохиолдохыг та энэ киноноос үзэх боломжтой.

4. “Song to Song” (2017)

Дуу хөгжим, хайр дурлалын тухай энэ сонирхолтой кино Терренс Маликийн шинэхэн бүтээл юм. Гол дүрд Райан Гослинг, Майкл Фассбендер, Рүни Мара, Натали Портман зэрэг алдартай жүжигчид тоглосон билээ.

5. “Victoria” (2015)

Сэбастиан Шипперийн онцлох бүтээл “Викториа” нь зогсолтгүй нэг удаагийн зураг авалтаар бүтсэнээрээ онцлог. Уг кино Берлиний кино наадмаас “Зураглаачийн онцлох бүтээлч ажиллагаа”-ныхаа төлөө Мөнгөн баавгай шагналыг хүртсэн юм.

6. “Paterson” (2016)

Найруулагч Жим Жармушийн 20 гаруй жилийн турш бодож явсан санаа ийнхүү кино болон бүтсэн нь энэ билээ. Бодрол, драма төрлийн уг кино яруу найраг сонирхдог хүмүүст ихээхэн таалагдах нь гарцаагүй.

7. “Love and Friendship” (2016)

Жэйн Остины “Хатагтай Сюзан” номноос сэдэвлэн бүтээсэн уг киног Вит Стиллман найруулсан билээ. Гол дүрийг Кейт Бекинсэйл бүтээсэн ба эмэгтэйчүүдийн нарийн ширийн асуудал, хайр дурлал, зөрчлийг харуулсан “сонгодог” бүтээл болж чаджээ.

8. “Things to come” (2016)

35 настай Миа-Хансен Ловегийн найруулсан тав дахь бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Тэрээр уг бүтээлээрээ Берлиний кино наадмаас шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн. Мөн гол дүрийг домогт жүжигчин Изабель Юппер бүтээснээрээ онцлог билээ.

9. “T2: Trainspotting” (2017)

Английн кино найруулагч Дэнни Бойл 1996 онд найруулж байсан “Trainspotting” киноныхоо үргэлжлэл болох хоёрдугаар ангийг энэ онд үзэгчдэд хүргэсэн юм. Эхний үйл явдлаас 20 жилийн дараах байдлыг харуулах уг бүтээл кино сонирхогчдын дунд өндөр хүлээлттэй байсан билээ.

10. “Personal shopper” (2017)

Оливье Ассаясын найруулж Кристен Стюартын гол дүрийг нь бүтээсэн энэхүү драма, триллер төрлийн кино үл ойлгогдом үйл явдлуудаар дүүрэн ба нууц тайлагдах тусам илүү сонирхолтой болох болно.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Тавдугаар сард санал болгох сэтгэлд дулаан 5 кино
2
15 цагийн өмнө
Монголын кино хөгжлийн товч түүх
3
17 цагийн өмнө
Ма Дон Сокийн хөөрхөн "Hello Kitty"
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
4
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.