Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Алдарт оддын “Хонхны баяр”-ын гоёл

Гэхдээ тэд тэр үед жирийн сурагч, оюутнууд байсан.


Их, дээд, дунд сургуулийн төгсөлт болж, “Хонхны баяр”-ын улирал эхэллээ. Төгсөлтийн баяраас үлддэг хамгийн дурсгалтай зүйл бол гэрэл зураг. Үдэшлэг, диплом гардуулах ёслол, Сүхбаатарын талбай, Зайсан толгой гээд л олон газар зураг авахуулна. “Хонхны баяр”-ын хувцсаа бэлтгэх гэдэг диплом хамгаалахаас илүү цаг авдаг чухал зүйл. Та бүхэнд төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаа алдартнуудын зургийг толилуулж байна. Гэхдээ тэд тэр үед жирийн сурагч, оюутнууд байсан.


Алс тэртээ 1987 онд Техасын Лонгвьюгийн сургуулийг төгсөж байхдаа ч Мэттью Макконахи үнэхээр сайхан залуу байжээ. Тэр 18-хан насандаа хар фрак, эрвээхэй зангиатай “Хонхны баяр”-таа ирсэн бөгөөд ангийнхнаасаа тэс өөр харагдаж байсан гэдэг. Хажууд байгаа азтан нь түүний тэр үеийн найз охин Лори Клингер.


Ирээдүйн жүжигчин Эми Полер 1989 онд “Хонхны баяр”-таа хуримын даашинз шиг гангараатай ирсэн. Массачусетс мужийн Берлингтон хотын сургуульд байхдаа тэр олон нийтийн идэвхтэй, хэнхэг хүүхэд байжээ.


Женнифер Энистон, Анжелина Жоли нартай учрахаасаа өмнө Брэд Питтийн зүрх Тони Вестфаленд зориулан, цохилдог байлаа. Питт 1982 онд Миссури мужийн  "Kickapoo High School” сургуулийг төгссөн. Төгсөлтийн үдэшлэгийн хамгийн ганган залуугаар шалгарсан гэж байгаа.


Реалити-шоугаар алдаршихаасаа өмнө Ким Кардашьян жирийн охин байсан. Тэр 1988 онд Лос Анжелесийн Marymount School сургуулийн төгсөлтийн баяр дээр найз залуу Ти Жей Жексонтойгоо цуг ирсэн. Майкл Жексоны хамаатан залуу.


Америкийн “The Tonight Show” шоуны хөтлөгч  Жимми Фэллон төгсөлтийн зургаа твиттерт оруулаад “Урд өдөр нь найз охин минь наранд шарсан байсан болохоор ийм өөр царайтай гарсан юм шүү” гэж анхааруулжээ.


Гвен Стефани “17 настай байлаа. 1987 онд ээж бид хоёр жүжигчин Грейс Келлигийн палаажийг дууриалган оёж билээ” гэж дурссан.


Клэр Дэйнс 1997 онд Лос Анжелесийн франц лицейг дүүргэсэн.


Анжелина Жоли “нугасны муухай дэгдээхэй” байсан.


Ирээдүйн Холливудын сайхан залуу Жорж Клуни 1978 онд “Хонхны баяр”-таа найз охин Лора Лэйкуктэй цуг ирж байжээ. Клуни тэр өдөр үдэшлэгийн гол баатар, ханхүү болсон гэдэг. Цагаан гонжоом, цагаан зангиа.


Алдарт од болохоосоо жил хагасын өмнө Бритни Спирс Кентвудын “Parklane Academy” хэмээх хувийн сургуулийг төгссөн.


1984 онд Холли Берри Кливлендийн “Bedford High School” сургуулийн төгсөлтийн үдэшлэгийн Хатан хаанаар шалгарч байв.


Залуу жүжигчин, модель Брук Шилдс 1982 онд “Хонхны баяр”-таа оролцох гэж чөлөө авч байжээ. Өмссөн палааж нь “Valentino” гэж байгаа.


Мег Райан ч 1979 онд “Хонхны баяр”-ын Хатан хаан болжээ.


Дуучин Шерил Кроу 1980 онд Кеннет хотын ахлах сургуулийг төгссөн. Өөрөө оёсон палааж нь шилдгээр шалгарч, үдэшлэгийн Хатан хаан болсноороо тэр их бахархдаг байлаа.


Лэди Гага багадаа том хамарнаасаа болоод байнга дээрэлхүүлдэг байсан тул сургуулиа дурсах дургүй. Католик сүмийн сургуулийг төгссөн гэхээр “Хонхны баяр” дээр ийм даруухан хувцаслахаас өөр яах билээ.


Сандра Буллок онц сурдаг, сайн хүүхэд байсан. Балет, дуурийн сонгонд суралцаж, дуурийн дуучин болохыг мөрөөддөг байжээ.


Мишель Обамагийн төгсөлтийн үдэшлэгний гоёлыг харахад л өөртөө хэчнээн итгэлтэй нь харагдана.


Натали Портман “Хонхны баяр”-аасаа хойш бараг өөрчлөгдөөгүй хэвээр.


Зүүн талаас нэгт зогсож байгаа нь Брюс Уиллис. Тиймээ, тэр үстэй байсан.


Блейк Лайвли хичээлээ кино урлагтай хослуулж чадсан хүүхэд байлаа.


Кристина Орбакайте Москвагийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 55 дугаар сургуулийг хоёр дунд дүнтэй төгссөн. Шугам зураг, химийн хичээлд муу байсан нь дуучин болоход нь саад болоогүй.


Владимир Путин 281 дүгээр сургуулийг төгсөхдөө нэг иймэрхүү хүүхэд байж.


Snoop Dogg-ийн “Хонхны баяр”-ын гоёл.


Рианна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
15 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
16 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
8
30
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.