Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Улаанбаатар марафон”-д Кени, Солонгос, Япон улсын тамирчид оролцоно

Энэ сарын 20-нд болно.



Автомашингүй өдөр буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-нд болно. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Биеийн тамир спортын хороо, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын замын цагдаагийн албанаас болон арга хэмжээг ивээн тэтгэгч байгууллагаас өнөөдөр өглөө.

Нийслэлийн Биеийн тамир спортын хорооны мэргэжилтэн Б.Түвшинбаяр ““Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилгоор зохион байгуулж байна. 4 дэх жилдээ зохион байгуулж буй тэмцээнд 33 мянган иргэн бүртгүүлээд байна. Бүртгэлийн баталгаажуулалтыг хийж байгаа. Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид оролцож байна” гэв.

“Улаанбаатар Марафон”-д Монгол Улсын Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн  нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомыг нийслэл, дүүргийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 20-ны хооронд 4000 гаруй байгууллагаар аялуулж, 30 гаруй мянган хүн онлайнаар бүртгээд байна.

Түүнчлэн хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчдыг оролцуулах зорилгоор ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени зэрэг улсын тамирчдыг урьж урилга хүргүүлснээс Кенийн тамирчин өндөр зэрэглэлтэй 2, БНСУ-ын 1, Япон улсын 2 тамирчин менежер болон дасгалжуулагчийн хамт оролцохоор саналаа ирүүлээд байгаа аж.
 
ХӨТӨЛБӨРИЙН ХУРААНГУЙ

09.00-09.15 цагт  “Увертура” хамтлагийн тоглолт  
09.15-09.25 цагт  Бүх нийтээр бие халаалтын  дасгал хийлгэнэ.
09.25-09.30 цагт  “Гүйх гайхамшиг” дуучин Баттогтох дуулна.
09.30 цагт: Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаа тайзан дээр эхэлнэ.
10.00 цагт: Гарааны дохионы буудлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд буудаж Улаанбаатар марафон гүйлтийн Элит гараа буюу холын зайн гүйгчид  гараанаас гарна.
10:15  цагт Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн хамгийн их олон гүйгчдийг хамруулсан 5 000 метрийн  18-34 насны, 35-55 насны  ангиллын гүйгчдийн  гарааг гаргах ажиллагаа явагдана.
10.30 цагт: Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн 5 000 метрийн  12-18 насны, 55-аас  дээш насны  ангиллын гүйгчдийн  гарааг гаргах ажиллагаа явагдана.
11.00-16.30 цагт гүйлтийн тамирчдыг барианд барих ажиллагаа үргэлжилнэ.
 
Гүйлтийн бариа барих

11.00-12.00 цагт     5000 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа
11.00-13.00 цагт     10 000 метрийн гүйлийн бариа барих ажиллагаа
11.00-15.00 цагт     21097.5 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа
12.00-16.00 цагт     42195 метрийн гүйлтийн барианд  барих ажиллагаа
 
Шагналын болон Азтан шалгаруулах сугалааны үйл ажиллагаа

13.00-14.00 цагт  Марафоны 5000 метрийн зайн 18-34 нас, 35-55 насны ангиллын эхний 1-8-р байруудад шалгарсан  эрэгтэй, эмэгтэй 32 гүйгчдийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа
14.00-15.00 цагт Марафоны 5000 метрийн зайн 12-18 нас, 55-аас дээш  насны ангиллын эхний 1-8-р байруудад шалгарсан  эрэгтэй эмэгтэй 32 гүйгчид шагнал гардуулах ёслолын ажиллагаа
15.00-15.30 цагт  Азтан шалгаруулах сугалааны үйл ажиллагаа явагдана.
16.00-17.00 Улаанбаатар марафоны 42 км, 21 км, 10 км-ийг гүйлтийн 1-10 р байрт шалгарсан 60 гүйгчийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдана.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
2
2 цагийн өмнө
57 кг: Б.Мөнх-Эрдэнэ олимпын эрхийн барилдаанд ялагдлаа
3
4 цагийн өмнө
Жулиан Нагельсманн 2026 оны ДАШТ-ийг хүртэл Германы шигшээ багийг дасгалжуулна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
34
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.