Хайх зүйлээ бичнэ үү

мин

Монголын сүмо бөхийн холбоонд дохё бэлэглэнэ

Дээвэр, баганатай, мэргэжлийн сүмочдын тойргийн барилдааны үеэр хэрэглэгддэг жинхэнэ дохё бөгөөд 3 сая иэнийн үнэтэй гэнэ.


Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо нийслэл Улаанбаатар хотод сүмо бөхийн дохё бэлэглэх төслийг дэмжин ажиллахаар болжээ. Мияазаки мужийн Мияаконожё хотод байгуулагдсан “Улаанбаатарт дохё бэлэглэх нийгэмлэг”-ийн төлөөлөгчид өнөө өглөө Хакүхотой бэлтгэлийн дараа уулзан ярилцсан байна. Мияаконожё хот манай нийслэлтэй 1999 онд ах дүүгийн харилцаа тогтоосон юм. Өнгөрсөн 12 дугаар сард тус хотод сүмо бөхийн тойргийн барилдаан болж, их аварга ирэх үеэр хотын захиргаанаас Монголын сүмо бөхийн холбоонд дохё бэлэглэх төсөл боловсруулснаа танилцуулж, нийгэмлэгээ байгуулсан аж. Дээвэр, баганатай, мэргэжлийн сүмочдын тойргийн барилдааны үеэр хэрэглэгддэг жинхэнэ дохё бөгөөд 3 сая иэнийн үнэтэй гэнэ. Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Хакүхо “Сүмочид бэлтгэл хийн, өсвөрийн сүмочдын “Хакүхо Цом” тэмцээнийг зохион байгуулахад хэрэг болох эд” хэмээн талархлаа илэрхийлжээ. Сүмогийн дохё ирэх долоодугаар сард бэлэн болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
22
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.