Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ихэнх нутгаар хүчтэй шуурч, сэрүүснэ

Гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжлээрэй.


Өнөөдөр Баян-Өлгий, Увс, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ. Маргааш, нөгөөдөр буюу 18-19-нд ихэнх нутгаар агаарын хуурайшилт ихсэж,  хүчтэй салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна. 

Маргааш, нөгөөдөр нутгийн хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 18-19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 20-нд говь талын нутгаар, 21-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Маргаашнаас  нутгийн хойд хэсгээр, 20-21-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. Пүрэв гарагаас баасанд шилжих шөнө нутгийн хойд хэсгээр цочир хүйтэрнэ.

Улаанбаатарт:

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
24
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.