Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Богдын Хайстайн Лаврингийн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэнэ

Маргааш болно.


Богд Хааны Ордон Музей Олон улсын музейн өдрийг тохиолдуулан маргааш “Богдын Хайстайн Лаврин ба ээдрээт түүх” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэнэ. Энэ өдөр Богд хааны 4 ордны нэг болох Хайстайн Лаврин буюу Улаан ордны тухай ээдрээт түүхийг хөндөх аж. 

Энэхүү үзэсгэлэнгээс та бүхэн Богдын ордны өнгөрсөн түүх, төрх хийгээд өнөө цагт хэрхэн оршин байгааг харах болно. 

Үзэсгэлэн Богд Хааны Ордон Музейн Амгалан энхийн хаалганы өмнөх ёслол хүндэтгэлийн талбайд  маргааш өглөөнөөс эхлэн өдрийн турш үзэгч олон, гадаад дотоодын зочдын хүртээл болох ба нээлтийн ажиллагаа 18:00 цагт болно.

Түүх, соёлын дурсгалыг авран хамгаалахыг уриалж буй уг үзэсгэлэнг үзэх хүмүүсийг амтат кофегоор дайлахаар “Арума” ХХК, уран зураг үзэх боломжийг бүрдүүлэхээр “Wine & Canvas”, чадварлаг залуу уран бүтээлчдээ оролцуулахаар СУИС, ШУТИС, ИЗОУИС-ийн Уран зургийн тэнхим, Усан будгийн холбоо дэмжин ажиллаж байна. Нээлтийн үеэр Монгол өв уламжлал, соёлоо түгээх зорилго бүхий Миний Монгол гэр буюу “МиМо гэр”-ийг бүтээгч “Наад” брэндийн бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой. 

Олон улсын музейн өдрийг 1977 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 18-нд дэлхий даяар тэмдэглэж ирсэн бөгөөд манай оронд 1998 оноос эхлэн тэмдэглэж заншжээ. Энэхүү өдрийн сэдвийг Олон улсын музейн зөвлөлөөс тодорхойлон чиглүүлдэг онцлогтой ба музейнүүд энэ өдөрт зориулан олон нийтэд хандсан үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ оны хувьд “Музей ба ээдрээт түүх: нээлттэй ярилцъя” сэдэвтэй юм байна. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.07
Giphy 2018 оны шилдэг гиф зургаа тодрууллаа
2
2018.12.06
ФОТО: Анч шувуудын Азийн АШТ
3
2018.12.03
"National Geographic": 2018 оны шилдэг гэрэл зурганд монгол адуучны зураг багтжээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
6
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.