Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дэлхийн хамгийн “архичин” 5 улс

Манай хойд хөрш 4-р байрт шалгарсан.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Гауден Галеа Вильнюс хотноо өчигдөр хамгийн их архи, согтууруулах ундаа хэрэглэдэг улс орнуудын чансааны талаар мэдээлэл хийлээ. Шинэ чансааг 2016 онд хийсэн судалгааны дүнд тулгуурлан гаргасан бөгөөд Литва улс тэргүүлсэн байна. Жирийн литва хүн жилд 16 литр согтууруулах ундаа уудаг ажээ. Хоёрдугаар байрт тэдний хөрш Беларусь улс 15 литр, гуравдугаар байрт Латви нэг хүнд 13 литр согтууруулах ундаа оногдсон үзүүлэлтээр орсон байна. Харин 4-5 дугаар байрт ОХУ, Польш улсууд оржээ. Энэ хоёр улсад иргэд нь жилдээ 12 литр архи, дарс хэрэглэдэг тооцоо гарсан байна.

Литва


Эндхийн балтай бальзам 75 градус хатуу гээд бод. Хар перец, апельсиний хольцтой архи энд худалдаалдаг.

Беларусь


Өнгөрсөн жилийн “аварга” Беларусь улсад гэрийн шар айрагнаас гадна бараг бүх төрлийн ургамал, жимсээр самогон хийдэг.

Латви


Хөрш Литватай нэгэн адил их уудаг ард түмэн. Өнгөрсөн жил эхний 10-т ч багаатгүй бол энэ жил “их үсрэлт” хийжээ.

Польш


Хуучин социалист нийгмийн нөлөө их.

ОХУ


Орост мужаасаа шалтгаалан архичдын тоо өөр. Хамгийн их уудаг нь Магадан. Энд нэг хүн жилд 20 литр согтууруулах ундаа хэрэглэдэг бол Москвад энэ тоо 7,5 литр байдаг. Буриад, Тува хамгийн их уудаг мужид багтжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
38
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.