Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Гадаадад амьдарч, Монголоо сурталчилж буй 7 уран бүтээлч

Түүний хамгийн алдартай бүтээл болох “Над руу ингэж битгий хар”кино нь дипломынх нь ажил байсан аж.


Графити зураач Хиско

Графити зураач Хиско буюу Х. Хоснаран нь зураач мэргэжлээр Мелбурны их сургуулийг төгссөн. Австрали улсад 18 жилийн турш ажиллаж, амьдарч байна. Багаасаа зурах дуртай байсан бөгөөд графити болон уран зураг, зураасан зураг зурдаг. 2014 онд “Digital Ink” компаниас зохион байгуулсан “Ink Festival”-д урилгаар оролцсон бөгөөд гадаадын чадварлаг графити зураачидтай олон удаа хамтарч ажиллаж байсан. Мельбурн, Сидней хотуудад зургаан удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргасан байна. Сүүлийн үед Монгол соёл уламжлалыг орчин үеийн хэв маягт оруулсан сонирхолтой хөрөг зургуудаараа олны анхаарлыг татаад байгаа билээ.

Орлон тоглогч Н.Цогтсайхан

Унгар улсад хүнсний технологич мэргэжлээр ажилладаг Н.Цогтсайхан бол Холливудын кинонд тоглосон анхны монгол хүн юм. Түүний тоглосон анхны кино нь “Hellboy Golden Army” билээ. Мөн “47 ронин”, “Хатуу самар-5”, “Iris”, “Aurora borealis”, “Марсын иргэн”, “Марко Поло” зэрэг олон кинонд туслах дүр болон орлон тоглогчоор ажиллаж байжээ. Мэтт Дэймон, Энтони Хопкинс, Брюс Уиллис, реппер 50 цент, дуучин Селена Гомез зэрэг олон алдартантай хамтарч ажиллсан.

Найруулагч Б.Үйзэнмаа

Найруулагч Б.Үйзэнмаа  Германы Мюнхений Телевиз, кино урлагийн их сургуульд кино найруулагчийн ангийг төгсжээ. Түүний хамгийн алдартай бүтээл болох “Над руу ингэж битгий хар”кино нь дипломынх нь ажил байсан аж. “Над руу ингэж битгий хар” кино “Олон улсын кино шүүмжлэгчдийн холбоо”-ны нэрэмжит шагнал, Испани улсад болсон “REC” олон улсын кино наадмаас “Онцгой санаа”, бас Баварийн кино наадмаас “Шилдэг залуу найруулагч”, Азийн Кино наадамаас “Хамгийн ирээдүйтэй уран бүтээлч” шагнал хүртсэн билээ.

Зураач Э.Отгонбаяр

Зураач Э.Отгонбаяр 1998 онд Монгол зургийн ангийг төгсөж уран бүтээлч болох гараагаа эхэлжээ. Хожим Берлин хот дахь Германы Урлагийн их сургуульд урлаг судлаач, урлагийн менежер мэргэжлээр суралцаж 2010 онд урлагийн мастерийн зэрэгтэй төгсжээ. Тэр ажиллаж, амьдардаг Германы Берлин хотдоо  2010 онд "ЗУРАГ" нэртэй галерей нээсэн нь монгол хүний хилийн чанадад нээсэн хамгийн анхны арт галерей юм. Э.Отгонбаяр нь 1996 оноос хойш үзэсгэлэнгээ гаргаж эхэлсэн  ба Герман, Голланд, Швед, Швейцарь, Франц, Япон, Чех, Энэтхэг зэрэг улсуудад үзэсгэлэн гаргаж байжээ. Нүүдэлчдийн соёлын холбогдолтой угсаатан зүйн 400 гаруй судалгааны зураг зурж эмхэтгэсэн, Монголын нууц товчоог Монгол зургийн аргаар зурагжуулсан гээд олон сонирхолтой бүтээлүүд түүнд бий. Энэ ном нийт 620 гаруй хуудастай 3000 орчим зурагтай аж.

Балетчин Г.Хосбаяр

Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгсөж, СУИС-ийн Соёл, урлагийн менежментийн ангийг бакалавар зэрэгтэй дүүргэсэн тэрбээр 2008 онд Японд зохион байгуулсан балетын тоглолтод оролцох урилга авснаар тус улстай ажил амьдралаа холбосон юм. Японы “Асами Маки балет”, “Комаки балет”-уудад ажиллаж байсан. Мөн өөрийн гэсэн хувийн “Майко балет” гэх балетын сургууль нээгээд хоёр жил болж байгаа билээ. Уг сургууль нь Иватэ муж болон Токио хотод хоёр салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Зураач С.Заяасайхан

Баянхонгор аймагт төрж, өссөн зураач С.Заяасайхан одоо Япон улсад ажиллаж, амьдардаг. СУИС-ийн монгол зургийн ангийг 2002 онд төгсөж, Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнд  анхны үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Мөн Тайвань, АНУ, Австрали, Япон, Хятад, Араб,  зэрэг 20 гаруй оронд уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан дэлхийд нэртэй монгол уран бүтээлч юм.

Зураач Ц.Ган-Эрдэнэ

Тэр 2003 онд Герман улсын  Соёлын академийг суралцаж төгссөн бөгөөд тус улсад зохион байгуулагдсан 20 гаруй үзэсгэлэнд оролцсон. Ц.Ган-Эрдэнийн “Усны тусгал” бүтээл Германы Веслинг хотын урлагийн холбооны шагналыг хүртэж байжээ.  Мөн “Анго гэрлийн тод давхцал”, “Жаргалын мөр”, “Алс нутгийн зургууд” гэх мэтчилэн 10 гаруй бие даасан үзэсгэлэн гаргасан. Түүний эх орондоо гаргасан хамгийн анхны үзэсгэлэн бол “Эргээд эх үндэс рүүгээ” юм. Уг үзэсгэлэнгээ зураач, ангийн найз Ц.Цацатай хамтран гаргасан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Үзсэн нь шоконд орж, сонссон нь солиорох шахдаг 20 баримал
2
4 өдрийн өмнө
Д.Ганцэцэг: “1984” зохиолыг уншаад “Үнэнч хүн гэж хэн юм бол” гэж эргэлзэх болсон
3
4 өдрийн өмнө
Vogue: Ирина Шейкийн эротик хар цагаан зургууд
санал болгох
1
20 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2
22 цагийн өмнө
АНУ-ын номын сангууд номын төлбөрийн оронд муурын зураг авахыг зөвшөөрчээ
3
4 өдрийн өмнө
Эрчүүдийн зүрх сэтгэлд хамгийн гүн тусах 22 романтик кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.