Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Автомашингүй өдөр хийж болох 5 сонирхолтой зүйл

Энэ бол хотын гудмаар, бүр автомашины зам дээр дугуй унахад хамгийн тохиромжтой өдөр.


1. Дугуйтай хотоор аялах

Энэ бол хотын гудмаар, бүр автомашины зам дээр дугуй унахад хамгийн тохиромжтой өдөр. Учир нь та хүссэн газраа ямар ч айдас, саадгүй дугуйгаа унаад очих боломжтой болно. Манай улсад дугуйн зам хараахан байхгүй ч энэ хагассайнд хотын зам тэр чигтээ дугуйтай хүмүүсийн “мэдэлд” байх болно.

2. Хүссэн газартаа алхаж очих

Жирийн өдрүүдэд та хувийн машинаараа эсвэл нийтийн тээврээр зорчдог бол энэ өдөр очихыг хүссэн бүхий л газар луугаа яагаад алхаж очиж болохгүй гэж? Энэ нь таны эрүүл мэндэд ч тустай. Мөн та хамгийн дотны хүнтэйгээ цагийг хамтдаа өнгөрөөх нэг сайхан боломж байж болох юм.


3. “Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээнд оролцох

Жил бүрийн автомашингүй өдөр зохиогддог энэхүү тэмцээнд бага балчираас өвгөд хөгшид хүртэл хүссэн бүхэн оролцох боломжтой. Амьдралдаа хэзээ ч мартагдахааргүй нэг дурсамжийг та энэ тэмцээнд орсоноор бүтээж, магад түрүүлэх ч юм билүү.




4. Өглөөнөөс орой хүртэл хийсэн бүхнээ дүрсжүүлэх

Таны амьдралын өдөр бүр шинэлэг өнгөрдөг бол энэ санааг цаашдаа ч хэрэгжүүлэхэд тохиромжтой . Автомашингүй өдөр бидний энгийн өдрүүдээс өөр байх нь гарцаагүй. Тэр өдөр гудамжаар алхах хүмүүс, дугуй, ролик, скейт унасан хүүхдүүд гээд бүгдийг нь дүрс бичлэгт буулгаад дараа нь үзэхэд дурсамжтай баримтыг бүтээж болно.





5.Гудамжинд дуулах эсвэл хөгжим тоглох

Хэрэв та урлагийн ямар нэг авъяастай бас түүндээ хайртай бол энэ хагассайнд тэрхүү авъяасаа бусдад харуулж яагаад болохгүй гэж. Дэлхийн олон оронд гудамжний урлаг ихээр хөгжсөн байдаг бөгөөд бидний мэдэх зарим алдартай уран бүтээлчид тэндээс л урлагийн гараагаа эхлэсэн байдаг шүү дээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
33
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.