Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

С.Жавхлан “ЭГЭЛ БИШ” улстөрч гэдгээ баталсан 10 тохиолдол

Тэр үнэхээр эгэлгүй улстөрч шүү...


Өнгөрсөн зунаас ард түмний хайртай зохиолын дуучин С.Жавхлангийн тодорхойлолт орвонгоороо өөрчлөгдөж, нэгэн ЕР БУСЫН дүр Монголын төрд хөл тавьсан. Түүний сонгуулийн сурталчилгаанаас л цаашдын улс төрийн имиж ямар байх нь илэрхий байсан билээ.

Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойргоос сонгогдон УИХ-ын гишүүн болсноор энэ бүх эгэлгүй улс төрчийн “адал явдал” эхэлсэн юм. Тэр ажлынхаа анхны өдөр 99 морьтон араасаа дагуулж, Их хурлын танхим руу ташуураа хөндөлдүүлэн орсон нь олны гайхшралыг төрүүлээд амжсан.

Үүгээр зогсохгүй тэр бүх албан ажлын анхны цалингаараа Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуулийн нэг ангийн бүх хүүхдийг дүрэмт хувцсаар хангасан удаатай. Энэ яах аргагүй “Эгэл биш” улс төрчөөс л гарах үйлдэл биш гэж үү?

Эх сурвалж dnn.mn

Энэ Их хурал дахь цорын бие даагч гишүүн С.Жавхлан олон талаар “ганцаардаж” буйгаа олон нийтэд илэрхийлсэн байдаг. Тэр УИХ гишүүдийг дээл өмсгөж сургана хэмээн хэвлэлийнхэнд ам алдаж байсан удаатай.

Эх сурвалж unuudur.mn

УИХ-ын 2017 оны Хаврын ээлжит чуулганы нээлтэн дээр С.Жавхлан гишүүн очоогүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамгийн сүүлийн удаа УИХ-ын чуулганы нээлтэнд үг хэлсэн энэ чухал өдөр “манай хүн” Бурхан Халдуныг зорьсон юм. Учир нь УИХ-ын танхимд суухаас илүү уул усандаа ард түмэн, төрөө даатгаад тун завгүй байсан юм шүү дээ тэр.

Эгэл жирийн гишүүдээс ялгаатай нь түүнд дуулах авъяас байна. Энэ авъяасаа ашиглан тоглолт хийх ч эрх нь байна. С.Жавхлан өнгөрсөн 11 дүгээр сард УИХ-ийн гишүүн болсноосоо хойш анх удаа “Хамаг Монголын халуун сэтгэл” хандивын тоглолтод оролцсон удаатай.

Их хуралд орсноос хойшид дуулиан шуугиан үүгээр намжсангүй. УИХ-ийн гишүүн С.Жавхлан өнгөрсөн 2 дугаар сард Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлийн хурлаар орсон. УИХ-ийн гишүүд офшор дансны асуудалд орсон гэх мэдээг сонсож байснаас биш, уран бүтээл туурвиж байхдаа олсон орлогоороо улсад хүн амын орлогын албан татвар төлж байгаагүй гэх асуудалд орсон тохиолдол анхных байлаа.

Эх сурвалж breakingnews.mn

“Сант-Марал” судалгааны байгууллагаас явуулсан судалгааны “Топ 10 улстөрч” жагсаалтад “ЭГЭЛ БИШ” улс төрч маань ч толгой цохиж явсан. Энэ бүхнээс харахад тэр бол яах аргагүй энэ төрийн хамгийн СОНИРХОЛ ТАТАМ улсын төрч юм даа.

Гишүүд өнгөрсөн 12 дугаар сар болсон Улсын их хурлын нэгдсэн хуралдаанаар Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг ярилцаж байв. Энэ зуур С.Жавхлан гишүүн үргүй зардал гаргадаг хотын даргыг шүүмжлээд, шинэ жил тэмдэглэх мөнгөөрөө ядарсан иргэддээ гэдэс, толгой, шийр авч өгмөөр байна гэж хэлсэн удаатай.

УИХ С.Жавхал өнөөдөр "ЭГЭЛ БИШ" улстөрч гэдгээ ахиад л батлан харууллаа. Тэр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ оффшор данстай холбоотой шаардлага хүргэсэн тухайгаа дурдаад "Миний хувьд тэмцэл зарлаж, ажил хаялт хийж, шаардлага өгчихөөд байгаа. Гэтэл хурал тасаллаа гэж байна. Энэ хүмүүс чинь өөрсдөө хурал хаядаг биздээ. Жавхлан тэмцээд хурлыг хаяхаар тасаллаа болгоод сурталчилдаг” гэж хэлсэн нь олны гайхшралыг төрүүлээд байгаа юм. Одооноос ажил, хурал таслахыг ажил хаялт зарласан гэж ойлгох ёстой юм шиг ээ...

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
1 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
2
1 цагийн өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу
3
21 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
25
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.