Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нойргүйдлийг даван туулах шалгарсан 12 арга

Дэлхий даяар өдөр бүр сая сая хүн энэ асуудлаас болж шаналдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх энгийн, шалгарсан аргуудыг танд санал болгож байна.


                 
Нойргүйдэл таныг зовоож, стрессдүүлж байна уу? Хэрэв тийм бол та ганцаараа энэ зовлонг амсаж яваа юм биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхий даяар өдөр бүр сая сая хүн энэ асуудлаас болж шаналдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх энгийн, шалгарсан аргуудыг танд санал болгож байна.

1.Хангалттай цагаар унт

Насанд хүрсэн хүн 7-8 цаг унтах ёстой байдаг. Тэгснээр таны нойр бүрэн сэргэж, хангалттай амарч чадна.

2. Кофе битгий уу

Кофенд агууллагддаг кафеин хэмээх бодис нь нойр сэргээхээс гадна, донтуулдаг учраас нойргүйдэлтэй хүмүүс кофег бага уух хэрэгтэй.  

3. Цэвэр агаарт гар

Цэвэр агаар амьсгалах нь сэтгэл санаа сэргээж, тайван амгалан болгодог. Унтахынхаа өмнө 30 минут цэвэр агаар амьсгалахад л та гүн нойронд автана.

4. Бүлээн шингэн уух юм уу

Их ажлын дараа ногоон цай, эсвэл зөгийн балтай  бүлээн ус уувал таныг тайвшруулаад зогсохгүй эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

5. Дэрээ зөв сонго

Дэрээ буруу сонгосноос болж хүзүү хөших, толгой өвдөх зэрэг таагүй мэдрэмж төрдөг. Тийм учраас та өөрийн тав тухад тохируулан дэрээ зөв сонгох хэрэгтэй.

6. Дэрэн дороо сармис тавь

Бие махбодь бодисын солилцоогоо хэвийн  явуулж, тайван амгалан нойрсоход сармис маш тустай.

7. Цахилгаан хэрэгслээ унтраа

Мелатонин бол ихэвчлэн шөнө ялгардаг нойрны даавар юм. Унтхынхаа өмнө утас, зурагт зэрэг цахилгаан хэрэгслийг удаан хэрэглэвэл уг дааврын нийлэгжилтэнд саад учирч нойр хүрэхгүй байх талтай.

8. Өрөөгөө анхилам үнэрээр дүүргэ

Анхилам тансаг үнэр таныг тайвшруулж, нойрыг тань хүргэнэ. Ялангуяа лаванда цэцгийн үнэртэй лаа, үнэртүүлэгч зэргийг туршаад үзээрэй.

9. Антибиотикоос татгалз

Эм бэлдмэлийг эмчийн жороор зөв зохистой хэрэглэх хэрэгтэй. Зарим антибиотик нойргүйдүүлэх аюултай.

10. Өрөөндөө термометр тавь

Хэрэв та халуун эсвэл хүйтэн үед унтаж чаддаггүй бол өрөөндөө термометр тавиарай. Ингэснээр та өрөөний темпратураа мэдэж, халуун хүйтнийг зохицуулах боломжтой. Унтахад хамгийн тохиромжтой температур 20-25C байдаг.

11. Амрах цаг гарга

Өдрийн цагаар ажлаа түр зогсоогоод ердөө 30 минут унтахад  хангалттай. Хэрэв үүнээс илүү хугацаагаар унтвал орой нойр хүрэхгүй байх магадлалтай.

12. Магнигаар баялаг хүнс хэрэглэ

Магни дутагдах үед нойргүйдэх аюултай байдаг. Тиймээс хоол хүнсээрээ дамжуулан магниг хангалттай хэмжээнд авах ёстой юм шүү.  
 
 
 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Домогт хамгаалагч Тиаго Силва энэ улирлыг дуусгаад "Челси"-гээс явна
2
1 цагийн өмнө
Хэн нэгэнд өгөхөд үнэхээр хөөрхөн бас инээдтэй 16 өвөрмөц бэлэг
3
3 цагийн өмнө
"Интер Милан" клуб Италийн Серие А лигт 20 дахиа түрүүлэв
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.