Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

МакГрегор, Флойд Мейведер нарын тулаан дөхсөөр

Зарим хэвлэлд бичсэнээр Флойд 100 сая, Конор 75 сая долларын шагналыг хэн ялснаас үл хамааран авахаар тохиролцжээ.


"UFC” холбооны аварга, Ирландын холимог тулаанч Конор МакГрегор Америкийн боксчин Флойд Мейведертэй боксын дүрмээр тулалдах гэрээнд гарын үсэг зуржээ. “TheMacLife.com”-д бичсэнээр Конор “Энэхүү рекорд тогтоосон том тулааны гэрээнд гарын үсэг зурсандаа баяртай байна. Энэ бол нэр төрийн хэрэг. Түүхэн гэрээний эхний хэсэг амжилттай өнгөрлөө. Оролцсон бүх хүмүүст талархал дэвшүүлье. Манай талаас Zuffa LLC, The Ultimate Fighting Championship, Paradigm Sports Management оролцлоо. Одоо бид Эл Хэймон болон түүний тамирчны гарын үсгийг хүлээж байна” гэж мэдэгджээ. Гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ч зарим хэвлэлд бичсэнээр Флойд 100 сая, Конор 75 сая долларын шагналыг хэн ялснаас үл хамааран авахаар тохиролцжээ.

Хамгийн алдарт боксчин Флойд хамгийн алдарт холимог тулаанч Конор нарын тулааны талаар 2016 оноос ярьж эхэлсэн. Хэдийгээр Флойд зодог тайлаад байсан ч өнгөрсөн гуравдугаар сараас бэлтгэлдээ гарсан юм.
UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт ч Конор гэрээнд гарын үсгээ зурсныг батлаад “Одоо би Флойд Мейведерийн талтай ярилцана. Тулаан 100 хувь явагдана гэж хэлэхгүй ч ямар ч гэсэн нэг талын гарын үсэг байна. Тулаан боксын дүрмээр болно” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
11 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
23
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.