Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Японы гүнж Мако жирийн эртэй суухын тулд ХААНЫ УДМААСАА татгалзлаа


Японы хааны удмын гишүүн, Мако гүнж жирийн иргэнтэй гэрлэн, өөрийн хааны удмын байр сууриас татгалзахаар болсон тухай BBC мэдээлэв.

Эзэн хаан Акихитогийн 25 настай ууган зээ охин нь хуулийн фирмийн ажилтан, өөртэй нас чацуу Кэй Комуротой хамт сурч байхдаа танилцан, улмаар сүй тавьжээ. Японы эзэн хааны хуулинд хааны удмын байр сууриа бүрмөсөн орхисны дараа л энгийн иргэнтэй гэрлэх боломжтой болдог байна.

Гүнж Мако болон Кэй Комуро нар 2012 онд Токиогийн Олон улсын Христосын их сургуульд суралцаж байхдаа танилцаж байжээ. Тэрээр нэгэн цагт Японы аялал жуулчлалыг дэмжих “Далайн хунтайж” кампанит ажилд хамт оролцож байсан аж.

Тэдний сүй тавих төлөвлөгөөны талаар асуухад Комуро “Одоо миний тайлбар хийх цаг биш, гэхдээ би зөв цагт нь ярихыг хүсч байна” гэжээ.

Японы Эзэн хаан Акихито нас өндөр болсон шалтгаанаар хаан ширээнээсээ буух хүсэлтэйгээ өнгөрсөн наймдугаар сард илэрхийлж байсан. Улмаар тус улс одоогийн байдлаар түүнд огцрох боломжийг олгох хууль эрх зүйн өөрчлөлтийг хэлэлцэж байна.

Өөрийн хүслээр хаан ширээнээсээ татгалзах тохиолдол сүүлийн хоёр зууны турш гарч байгаагүй юм. Хэлэлцэж буй хуулийн дагуу хаан ширээг зөвхөн эрэгтэй хүн л залгамжлах боломжтой. “Хааны ширээг ганхуулахгүй, цаашид тогтвортой байлгах ёстой гэсэн бидний үзэл бодол өөрчлөгдөөгүй” хэмээн Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёошихидэ Суга Ройтерс мэдээллийн агентлагт өгсөн яриандаа онцолсон байна.

Хаан ширээг залгамжлах боломжтой дөрвөн өв залгамжлагч бий. Тэдгээр нь Акихотогийн хүү, хунтайж Нарухито болон хунтайж Фумихито, хунтайж Хисахито, (Фумихитогийн хүү) бас эзэн хааны дүү, хунтайж Масахито нар юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Монголын жүдочид Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
2
2 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
3
2 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
санал болгох
1
2 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
21
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.