Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ширээн дээр: “Matchbox café”

Хөөрхөн нэртэй, хөөрхөн зөөгчтэй, дулаан уур амьсгалтай энэ газрын тухай таны мэдэх ёстой бүхэн!


Байршил: Хүнсний 4-өөс МУИС-ийн 4 дүгээр байр луу явах замд урагшаа харсан хаалгатай.

Уур амьсгал: Гаднаасаа бол энгийн даруу боловч хаалгаар орсон даруй өнгө будаг хосолсон, өвөрмөц орчин таныг угтана. Ханан дээгүүр урт шаргал гэрэл тогтоож, модон сандал ширээ болон том буйдан тавьсан нь яг л гэртээ байгаа юм шиг тухтай санагдуулж байлаа.

Ая тух: Найзууд байтугай танихгүй хүмүүс хүртэл хамтдаа ороод дотносмоор орчин. Таазыг тэр чигт нь сонингоор бүрж, орж ирсэн зочдын зурсан зургийг ханан дээрээ өлгөсөн нь харагдана. Тийм ч том биш боловч зай талбайг маш сайн ашигласан. Гитар, ширээний хөл бөмбөг, сега мөн янз бүрийн хөлөгт тоглоомууд байх учир та тэнд уйдна гэж үгүй.

Хөгжмийн сонголт: Та дуунуудыг нь сонсонгоо найган хөдлөөд л, хоолоо амтархан идэж, уух юмаа таашаалтай нь аргагүй балгана гээд бод доо. Дууны сонголт cool, донжтой бас шинэлэг.

Онцлох хоол: БЯСЛАГ БАС ДАХИН БЯСЛАГ. Та сэндвич, бургер ер нь ямар ч хоол авсан бяслагных нь амтанд унаж тусах болно. Хэрэв та эдний пиццаг идэж үзээгүй бол боломжийн үнэтэй, амттай, шаржигнасан, бяслагаар бөмбөгдсөн пиццаг одоо хүртэл идэхгүй юу хийгээд яваад байсан юм бэ гэж өөрөөсөө асуух болно. Мөн 9500 төгрөгийн үнэтэй гардаг “Якисоба” порц ихтэйгээс гадна маш амттай.

Магтах зүйл: Энд та найз нөхөдтэйгөө ширээний хөл бөмбөг тоглож, хөзөрдөж, сегадаж болно. Бас хүссэн хэн нь ч урлагийн бүтээлээ уг кафед өөрийн гараар зуран үлдээж болох ба миний нэрийг нь ч мэдэхгүй тоглоомууд энд олон. Хүссэн хэн нь ч аваад тоглоод, дуулж болох гитар, дээр нь сэтгэлийн үгээ бичиж болох том зургийн хавтан бий. Энд бүх зүйл туйлын “амьд” мэдрэмж төрүүлдэг. Бүр ариун цэврийн өрөө нь хүртэл шүү!

Муулах хэсэг: Заримдаа олон хүнтэй үедээ хэт шуугиантай байх талтай. Гэхдээ аль ч газар байдаг л зүйл шүү дээ. Хэрэв та өөрөө найзуудтайгаа цуг шуугилдах гэж орсон бол бүр ч өөр хэрэг.

Хамгийн үнэтэй хоол: “Раклет” гэх сонирхолтой, амттай, мөн л порц ихтэй уг хоолыг дөрөв болон найман хүний порцоор захиалах боломжтой. 4 хүн – 40 мянга. 8 хүн – 70 мянга. Гол онцлог нь та уг хоолыг найз нөхдөөрөө тойрч суугаад өөрсдөө шарж, хүссэн амт орцоо нэмээд идэх боломжтой.

Хамгийн хямд хоол: Махтай сэндвич-6000 төгрөг. Мөн өөр хаанаас ч хайгаад олдохгүй бяслаг, махтай чихэрлэг төмсийг эндээс 6000 төгрөгөөр авч идээрэй.

Хамгийн үнэтэй уух юм: Мартини-10 мянган төгрөг. Мөн тэдний гараа гарган хийдэг олон төрлийн шэйк-6500 төгрөг.

Зөөгчдийн “царай”: Хөөрхөн бас маш найрсаг. Бүгдийг сэтгэлээрээ хийж, мэдэхгүй хүмүүст тоглоомуудаа сайтар тайлбарлаж өгдөг.

“Instagram” зураг оруулахад хэр үзэмжтэй вэ: Та булан болгонд нь очоод зураг дарж болно. Ханан дээр байгаа зургууд, унжуулсан гэрэл, сонингоор бүрсэн тааз, ариун цэврийн өрөө нь хүртэл зурганд гоё гарна.

00-ийн өрөөнд сельфи хийхэд тохиромжтой эсэх: Тохиромжтой. Яг нэг зуслангийн байшингийн 00-д байгаа мэт санагдах вий.

Хоол хийж, уухаас гадна юу хийж болох вэ: Дээр дурдсан бүх зүйл. Тэнд та сонирхолтой асуултуудаар дүүрэн картаар тоглож, даалуудаж, сегадаж, зураг зурж, дуулж, гитар тоглож, хөзөрдөж, ширээний хөл бөмбөг тоглож болно. Зүгээр л нэг идээд, уугаад суух биш давхар тоглож, хөгжилдөхийг хүссэн хүн бүхэнд таалагдах газар!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
47
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.