Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог “Ханс Кристиан Андерсений шагнал”-д нэр дэвшжээ

“Гурван марал”, “Гэр”, “Есөгчин”, “Хар шувууны цагаан түүх”, “Өөдөө хаясан чулуу” номууд нэр дэвшсэн байна.


Дэлхийн хүүхдийн утга зохиолын салбарт Нобелийн шагналтай эн зэрэгцэхүйц “Ханс Кристиан Андерсений шагнал”-д энэ жил Монголын хүүхдийн зохиолч Ж.Дашдондог нэр дэвшжээ. Дэлхийн 33 орны шилдэг 33 зохиолч нэр дэвшсэний нэг нь Монгол улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог юм.

Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог олон улсын нэр хүнд бүхий шагналд хоёр дахь удаагаа нэр дэвшиж байгаа аж. Энэ удаад түүний “Гурван марал”, “Гэр”, “Есөгчин”, “Хар шувууны цагаан түүх” болон “Өөдөө хаясан чулуу” номууд нь нэр дэвшсэн байна.

Жамбын Дашдондог нь 17 настай дунд сургуулийн сурагч байхдаа “Аргатай хүү” номоо улсын хэвлэлээр анх хэвлүүлснээс хойш 100 орчим ном бүтээж, тэдгээрээс 30 гаруй нь гадаад орнуудад хэвлэгдсэн байна. Түүний “Аав Ээж Би”, “Аранзэл зээрд”, “Чулуун домог”, “Морьтой үлгэр” зэрэг олон сайхан гайхамшигт зохиолууд, “Сайн байна уу”, “Түүдэг гал”, “Тавтай нойрсоорой”, “Баяртай” зэрэг зуслангийн дуунуудыг Монголын үе үеийн хүүхэд багачууд уншиж, дуулж өссөн билээ.

Ж.Дашдондог нь 1941 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт төржээ. 1963 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын анги төгсөж, хүүхэд залуучуудын байгууллагын төв хэвлэлүүдэд ажиллаж байж. Тэрбээр 1972 онд “Ар тайгын хүү”, “Аав, ээж, би” номоороо МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Аранзал зээрд” номоороо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, “Долоон бөхтэй тэмээ” номоороо МЗЭ-ийн Алтан өд шагнал, 2005 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол авчээ. 

Өнгөрсөн онд Монгол Улсын Төрийн соёрхолт болохдоо тэрбээр “Жаахан гутруу явахад ээж маань надад нэг удаа хэлж байсан л даа. “Миний хүү хэзээ нэгэн цагт Төрийн шагнал авна” гэж. Тэр нь биелэж байна. Ямар холыг хараа вэ гэж аав, ээжийгээ бодоод зогсоно. Би хүүхэдтэй хамт энэ шагналыг авлаа. Миний зохиолыг уншиж, надад олон жил урам өгсөн Монголын хөөрхөн хүүхдүүдэд их баярлалаа” хэмээсэн юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
2
4 өдрийн өмнө
Словенид “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
3
2024.04.15
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.