Хайх зүйлээ бичнэ үү

мин

Шивээ-Овоогийн ордыг түшиглэн цахилгаан станц барих хүсэлт тавив

ИБУИНВУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кэтрин Арнолдтой уулзлаа.


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  ИБУИНВУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кэтрин Арнолд, Британийн “Ай Эм Пауэр” компанийн ерөнхий захирал Гордон Дики тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Эрчим хүчний сайд П.Ганхүү, ИБУИНВУ-д Монгол Улсаа төлөөлөн суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Баяр нар байлцлаа.

“Ай Эм Пауэр” компани Шивээ-Овоогийн нүүрсний орд газрыг түшиглэн 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Цахилгаан станц барих хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Төсөл хэрэгжсэнээр өмнө болон  зүүн бүсийг найдвартай эрчим хүчээр хангана, орон нутагт ажлын байр бий болно зэрэг эерэг өөрчлөлт гарна гэж тооцоолсон байна.

Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулж  цахилгаан станц барих асуудлыг судалж танилцуулахыг Эрчим хүчний сайд П.Ганхүүд үүрэг болголоо.  Хэрвээ энэ төсөл хэрэгжвэл Монгол Улсын эдийн засагт үр өгөөжтөй байхаас гадна гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг улам нэмэгдүүлэхэд дэмжлэг болно хэмээн найдаж байгаагаа Ерөнхий сайд хэлсэн юм. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
10
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.