Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Оросын балиашгуудыг “Зэрлэг монголчууд” гэж нэрлэв

"Чех дэх Монголын Элчин сайд эсэргүүцэл илэрхийэх хэрэгтэй" гэж оросууд зөвлөжээ.


Герман, Франц улсуудад болж байгаа хоккейн ДАШТ-ий шилдэг дөрвөн багийн нэр тодорлоо. ОХУ-ын шигшээ баг хоккейн эх орон Канадтай тоглох бол Швед – Финланд гэсэн скандинав дерби биднийг хүлээж байна.
Энэ ДАШТ-д уран сайхан тоглолт, гоолноос гадна хоккей сонирхогчдын анхаарлыг татсан олон үйл явдал болсон. Үүний нэг нь ОХУ – АНУ багуудын тоглолтын дараа орос балиашгууд АНУ-ын сүлд дуулал эгшиглэх үеэр шүгэлдэн эсэргүүцсэн явдал байлаа. Чехийн “Parlamentni Listy” сонины сэтгүүлч Ян Зиглер тэднийг “Барууны монголчууд” хэмээн нэрлэж, ОХУ-ын шигшээ багийг шийтгэхийг Олон улсын холбооноос хүссэн юм. Барууны монголчууд гэдэг нь оросуудыг “Зэрлэг бүдүүлэг монголчууд” хэмээн нэрлэж байна гэсэн үг билээ.

Ян Зиглерийн “Барууны монголчууд хэзээ соёлт ертөнцөд орох вэ” нийтлэлээс орчуулан танилцуулья.
“АНУ-ын багт хожигдсон тоглолтын дараа Оросын балиашгууд их өөдгүй зан гаргасан. АНУ-ын сүлд дууллын үеэр тэд шүгэлдэн, галзуу мэт “Россия” гэж орилж байлаа. Олон улсын хоккейн холбооноос Оросыг хатуу шийтгэх хэрэгтэй. Нийтлэлийнхээ гарчгийг би iDNES порталын энэ тоглолтын тухай нийтлэлийн дор байсан сэтгэгдлүүдээс авлаа. Оросуудыг “Барууны монголчууд” гэж нэрлэх нь харин ч зөөлөн байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэднийг доромжилсон хатуу ширүүн үг зөндөө бий. Жишээ нь, хөдөөнийхөн, хоцрогдсон зэрлэгүүд гээд л. Оросын балиашгуудын үйлдлийг өөрөөр дүгнэх аргагүй. Телевизийн дэлгэцэнд нэг орос гарч ирээд туг далбаагаа бариад зогсож байсан америкчуудын нүүрийг хаах гэж оролдож, кирилл үсэгтэй цамцаа бидэнд харуулсан. Ер нь орос балиашгууд аймаар байлаа. Тэднийг хурдхан хожоод, Аэрофлот-ын онгоцоор нь гэрт нь буцаах юмсан”

Энэ нийтлэл гарсны дараа ОХУ-ын “Советский спорт” сонины сэтгүүлч Дмитрий Пономаренко ингэж бичсэн байна.
“Чех, Монгол улсууд дипломат харилцаатай. Тийм болохоор Чех дэх Монголын Элчин сайдад би Ян Зиглерийн нийтлэлийн гарчигт анхаарлаа хандуулахыг сануулмаар байна. “Барууны монголчууд хэзээ соёлт ертөнцөд орох вэ” гэж байгаа шүү дээ. Энд бодох зүйл их байна шүү, монголчуудаа. Чехийн удирдлагад дипломат шугамаар энэ талаар асуулт тавих хэрэгтэй”  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
2 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
5
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.