Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Чөлөөт бөх: Таймс-Скверийн тулаанд АНУ яллаа

Энэ жилийн гудамжны тулаанд хоёр талаас 3 эмэгтэй, 8 эрэгтэй бөх гар зөрүүллээ.


АНУ-ын Нью-Йорк хотын алдарт Таймс-Сквер талбайд энэ сарын 17-нд чөлөөт бөхийн “Beat the streets” нөхөрсөг тэмцээн болж өнгөрлөө. Найм дахь удаагаа болж байгаа тус тэмцээнд энэ жил АНУ-ын шигшээ баг Японы багтай халз үзэлцсэн юм. Шигшээ багуудын “Beat the streets” тэмцээн нь бөхийн спортыг сурталчлахаас гадна сайн санааны үйлсэд хандив өргөх зорилготой. Зар сурталчилгаа, тасалбараас орсон бүх орлого нийгмийн сайн сайхны төлөөх төсөл хөтөлбөрүүдэд зориулагддаг. Урьд өмнө ОХУ, Иран, Куба, дэлхийн шигшээ баг АНУ-ын багтай энэ талбайд “тулалдаж” байсан түүхтэй.

Энэ жилийн гудамжны тулаанд хоёр талаас 3 эмэгтэй, 8 эрэгтэй бөх гар зөрүүллээ. Урьдчилсан хөтөлбөрт багтаагүй нэг барилдаан болсон нь Италийн шигшээд барилдаж байгаа Кубын дэлхийн аварга, Риогийн олимпийн медальт Франка Чамизо АНУ-ын Жордан Оливертэй барилдсан. Серб улсад болсон Европын аваргын тэмцээнд түрүүлсэн Чамизог Колумбын их сургуулийн урилгаар Нью-Йоркт ирээд байхад нь барилдах санал тавьж, тэр ч зөвшөөрсөн байна. Чамизо 7:6 харьцаатай ялсан. Энэ нь зочин багийн хоёр ялалтын нэг нь байлаа. Чамизогоос гадна Японы 48 кг-ийн бүсгүй Юки Ири ялалт байгуулжээ. АНУ-ын шигшээ багт бүх шилдгүүд нь зодоглосон тул тэд ялах нь тодорхой байсан. Эмэгтэйчүүдийн гурван жинд өрсөлдөөн гарсан бол эрэгтэйчүүдийн барилдаанд америкчууд ихэнх барилдаанаа цагаас өмнө дуусгаж байлаа. Хелен Марулисаас Саори Ёшидагийн өшөөг авахаар Юзүрү Күмано гарч ирсэн ч олимпийн аваргыг барсангүй.

Эрэгтэй

57 кг. Тони Рамос (АНУ) – Стивен Такахаши (Канад) – 10:0
61 кг. Логан Стибер (АНУ) – Шинго Аримото (Япон) – 10:0
65 кг. Зейн Ретерфорд (АНУ) – Даичи Такатани (Япон) – 8:2
70 кг. Жеймс Грин (АНУ) – Нобүёши Такожима (Япон) – 10:0
74 кг. Жордан Барроуз (АНУ) – Сосүке Такатани (Япон) – 9:2
86 кг. Девид Тейлор (АНУ) – Такахиро Мүраяма (Япон) – цэвэр
97 кг. Кайл Снайдер (АНУ) – Коки Ямамото (Япон) – 11:0
125 кг. Ник Гваздовски (АНУ) – Каүтоши Каназава (Япон) – 11:0
70 кг. Франк Чамизо (Итали) – Жордан Оливер (АНУ) – 7:6

Эмэгтэй

48 кг. Юки Ири (Япон) – Виктория Энтони (АНУ) – 10:6
58 кг. Хелен Марулис (АНУ) – Юзүрү Күмано (Япон) – 7:4
69 кг. Тамира Менса (АНУ) – Мива Морикава (Япон) – 5:1  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
29
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.