Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн к-поп сонсдог хүмүүсийн ойлгох 20 зүйл

Шинэ дуу гарах сураг дуулдсан цагаас хойш хоног тоолон хүлээсний эцэст сонсох мөч хамгийн гайхалтай нь...


                    
1.Сонсдог хамтлагийн тань гишүүд үсний өнгөө өөрчилснийг та “эргэн ирэх” дохио гэж таамагладаг.

2.Шинэ дуу гарах сураг дуулдсан цагаас хойш хоног тоолон хүлээсний эцэст сонсох мөч хамгийн гайхалтай нь...

3.К-попын ертөнц дэх олон хамтлагаас цор ганц хамтлагт л “үнэнч байна” гэдэг байж боломгүй зүйл. Сонсдог хамтлаг бүрээ адилхан хайрлаж байхад фэнүүд хооронд маргаан дэгдэх үед та мэдээж алтан дунджийг барихыг илүүд үздэг.

4.К-поп хамтлаг сонсож эхэлсэн мөчөөс л уйлах, орилох, дурлах, зүрхний хэм алдагдах гээд юу эсийг л үзнэ шүү дээ.

5.Хайртай хамтлагийнхаа дууг ойлгох гэж, бас оролцсон нэвтрүүлгийг нь үзэхийн тулд та солонгос хэл сурдаг.

6.Хэн нэгэн танаас “хамгийн дуртай гишүүн чинь хэн бэ” гэж асуувал уртаас урт жагсаалт үзүүлэхэд бэлэн байдаг.

7.Гадаад фэнүүдийн хувьд чанартай бичлэг, хадмал орчуулга гарахыг хүлээнэ гэдэг хамгийн хэцүү.

8.БНСУ-ын цагийн зөрөөнөөс болж шинэ дуу гарах үеийг хүлээн нойргүй хонох ч үе бишгүй тохионо.

9.Шинэ гарсан цомог, зурагт хуудас, тоглолтын билет авахыг маш ихээр хүссэн ч мөнгөгүй үед хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр аргагүйд хүрнэ.

10."Энэ удаад би заавал цомог худалдаж авна” гэж бодоод мөнгөө цуглуулж байтал тэр нь олон хувилбартай цомог байх үе...

11.К-поп сонсдоггүй найзуудаа ятгахын тулд өөрийнхөө бүхий л боломжийг дайчлан ажилна.

12.Хийх ажил их байгаа ч дуртай хамтлагийн маань орсон нэвтрүүлэг гарсныг дуулаад...

13.Дууныхаа үг бүрийг сэтгэл зүрхээрээ мэдэрч, тэд зөвхөн  танд л зориулж дуулаад байгаа юм шиг санагдах үе цөөнгүй.

14.Бүжиглэж чадахгүй ч урын санд тань заавал нэг дуртай дууны чинь бүжиг байж л таарна.

15.Гадуур явж байхад гэнэт хаа нэгтэйгээс мэддэг дуу яваад байх үед... Шууд л бүжиглэж дуулмаар.

16.Болдогсон бол шууд л гүйгээд очмоор гэвч бидний дунд уул бас далай байгаа...

17.Хэн нэгэн таны үзэл бодлыг хүндлэхгүй, дуртай хамтлаг дуучдыг тань муулаад байх үед...

18.Та шинэ дуу, үзсэн нэвтрүүлгийнхээ талаар өдөржин ярьсан ч уйдахгүй.

19.“Ээж миний гэдэс өвдөөд байна” гэхэд ээж хариуд нь “наад хамтлагаас чинь болж байгаа юм” гэх мөчид…

20. Хайртай дуучин тань хостой болсон гэдэг мэдээг сонсох үед тэнгэр нураад ирэх шиг л болдог....


 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
6
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.