Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Чөлөөт бөх: Тогрул Аскеров барилдах эрхээ хасууллаа

Түүнийг гэнэтийн шалгалтад хамруулахад norcoclaurine буюу хигенамин хэмээх хориотой бодис хэрэглэсэн нь илэрсэн байна.


Азербайжаны бөх, олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн аваргын мөнгөн медальт Тогрул Аскеров хориотой бэлдмэл хэрэглэсэн хэргээр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны тэмцээн уралдаанд оролцох эрхээ нэг жилээр хасууллаа.

Түүнийг гэнэтийн шалгалтад хамруулахад norcoclaurine буюу хигенамин хэмээх хориотой бодис хэрэглэсэн нь илэрсэн байна. Энэ бэлдмэл нь жин барихад хэрэглэгддэг бөгөөд АНУ, Европын холбооны улсуудад хориглогдоогүй. Гэхдээ Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас энэ оны нэгдүгээр сараас хигенаминийг хориотой бэлдмэлийн жагсаалтад багтаасан юм.
Азербайжаны бөхийн холбооноос Аскеровыг санаатайгаар хориотой бэлдмэл хэрэглээгүй гэдгийг онцлоод Тогрул энэ оны эхээр Энэтхэгийн чөлөөт бөхийн лигт барилдаж байхдаа ямар нэг жимс идсэн нь хигенамин агуулсан байсан гэж тайлбарласан. Шүүхэд заргалдах гэж байсан ч Тогрул Аскеров удахгүй хүзүүний хагалгаанд орж, угаасаа хэсэг хугацаанд барилдахгүй болсон тул больсон байна. Тогрул Аскеровын торгуулийн хугацаа 2018 оны дөрөвдүгээр сарын 17-д дуусна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
42
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.