Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын хилээс гаралгүйгээр үзэж болох 5 гайхалтай хүрхрээ

Хэрэв та аялахаар төлөвлөж байгаа бол эдгээр үзэсгэлэнт газруудыг санал болгоё.


1. Улаан цутгалан

Орхоны Улаан цутгалангийн хүрхрээг Монголын хамгийн том, үзэсгэлэнтэй хүрхээ гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Өвөрхангай аймагт байрлах энэ хүрхрээ нь нийт 24 метр өндрөөс цутгадаг. Энэ бол Монголдоо аялаж үзэх газруудын нэгд зүй ёсоор багтана.


 

2. Арсайн хүрхрээ

Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдагт байрлах Арсайн хүрхрээ нь Монголын хамгийн өндөр хүрхрээнд тооцогддог. Ихэнх монголчууд Улаан цутгаланг мэдэх боловч манай оронд байдаг бусад үзэсгэлэнт хүрхрээг төдийлэн мэддэггүй. Арсайн хүрхрээ нь 70 метр өндөртэй болохоор гадаадын томоохон хүрхрээнүүдээс дутах юмгүй.


3. Рашаантын хүрхрээ

Монгол Алтайн нурууны салбар уулсын нэг Жаргалант хайрхан уулын Рашаантын ам хоёр хүрхрээтэй. Рашаантын амны доод хүрхрээний өндөр 15 метр бол дээд хүрхрээний өндөр нь 25 метр байдаг аж.
 

4. Бага Түргэний амны хүрхрээ

Баян-Өлгий аймгийн нутаг Хотон хурган нуурын баруун эрэг, Түргэний уулсын дунд хэд хэдэн үзэсгэлэнтэй сайхан хүрхрээ байдгаас Бага Түргэний амны хүрхрээ нь хамгийн өндөрт тооцогдоно. Энэ  хүрхрээ нь 36 метрийн өндөр эгц цавчим хаднаас 2 шатлалтайгаар их, бага хоёр хүрхрээ үүсгэн унадаг. Их хүрхрээний өндөр нь 23 метр, Бага Хүрхрээний өндөр 13 метр байна.

5. Хүрэн Ханангийн хүрхрээ

Монгол Алтайн нурууны салбар уулсын нэг Хархираа Түргэний уулсын баруун урд бэл, Увс аймгийн Ховд сумын нутаг Шивэрийн голын зүүн цутгал Гоожуурын голд 17 метрийн өндрөөс унах энэ хүрхрээг нутгийнхан Хүрэн Ханангийн хүрхрээ гэж нэрлэдэг.

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.07.20 202.9.40.3

арсайн хүрхрээний зураг биш ангелийн хүрхрээний зураг байна

0 Хариулах