Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Шударга реклам: Samsung Galaxy S8 усан дотор ажиллах уу?


Ихэнх тохиолдолд реклам хэтрүүлэгтэй байдаг гэсэн ойлголт хүмүүсийн дунд бий. Цэнхэр дэлгэцээр гардаг зар сурталчилгаа хэрэглэгчийн гарт хүрэх тэр мөчдөө хэлбэр дүрс, хэмжээ дамжаагаа үнэхээр өөрчилдөг гэж үү гэсэн асуултад хариулт олохоор бид Шударга реклам буланг нээсэн билээ. 

Шударга реклам буланд оролцогчид бараа бүтээгдэхүүнийг бодит амьдрал дээр шууд туршиж, шударга сэтгэгдлээ хуваалцах юм. 

Энэ удаагийн Шударга реклам буланд “Юнител” группээс хэрэглэгчдэдээ санал болгож буй Samsung Galaxy S8 загварын гар утсыг онцолж байна. Хамгийн гол нь тус компани эл утасны зар сурталчилгааг хийхдээ цоо шинэ Samsung Galaxy S8-ийг усан бассейн дотор задалж, селфи зураг авч, дуудлага хийж байсан юм. Усан дотор шүү дээ. Үнэндээ бид утас дээрээ ус асгавал будаанд хийж хатаадаг биз дээ. Тэгэхээр энэ реклам хэтрүүлэгтэй эсэхийг туршиж, эргэлзэж байгаа хүн байвал хамтдаа шалгацгаая. 

“Юнител”-ийн борлуулж буй Samsung Galaxy S8 утасны реклам

Тэд юу амлаж байгаа вэ? 

- Samsung Galaxy S8 утсыг усан дотор ажиллуулж болно. 

- Samsung Galaxy S8 утсаар усан дотор зураг авч болно.

Дашрамд хэлэхэд, “Юнител”-ээс эл утсыг худалдан авсан эхний хэрэглэгчдэдээ олон төрлийн бэлэг өгч байгаа юм билээ. Тухайлбал, видео бичлэг дотор орсон юм шиг мэдрэмж төрүүлдэг 250 мянган төгрөгийн үнэтэй Samsung VR-ийг удирдлагын хамт бэлэглэх гэнэ. Мөн 200 мянган төгрөгийн үнийн дүнтэй Samsung DeX, 450 мянгын Samsung Gear 360 камер, 200 мянган төгрөгийн 30 хоног ашиглах боломжтой 80 GB дата эрх болон 300 мянган төгрөгийн үнэтэй Гэр интернэтийн төхөөрөмжийг 10 мянган төгрөгөөр авч болно гэсэн. 

Бодит байдал

Шударга реклам булангийн энэ удаагийн дугаарт Б.Гантулга, Э.Номин, Б.Билгүүн нар оролцож байна. 

Энэ удаагийн зураг авалтыг “Nemo” тэжээвэр амьтны төрөлжсөн дэлгүүрт хийлээ. 

Шударга сэтгэгдлүүд 

Б.Гантулга

Усан дотор утас хийж туршихдаа нэлээд айлаа шүү дээ. Байрны зээлтэй учраас дахиад өрөнд орчих юм болов уу гэж бодсон. Тэгсэн утас эвдэрсэнгүй, гайгүй байлаа шүү. “Юнител”-ийн борлуулж буй Samsung Galaxy S8 гэх энэ утасны хувьд усан дотор дуудлага хийж болж байгаа нь маш их таалагдлаа. Муугаар бодож усанд живбэл "Авраарай, би живж байна" гэж дуудлага хийж болох нь байна шүү дээ. Тиймээс сэтгэгдэл өндөр байна. 

Мөн нүдний харцаар цоожоо онгойлгодог нь таалагдлаа. Учир нь хүн бүр ухаалаг утсандаа хувь, хувьсгалын бүх мэдээллээ авч явдаг шүү дээ. Хуруу тийм ч найдвартай биш. Ямар нэг байдлаар онгойлгочихдог. Харин нүдийг яагаад ч хакердаж чадахгүй байх. Энэ нь их том давуу тал болов уу. 

Э.Номин

Samsung Galaxy S8 утасны селфиний чанар сайжирчээ. Эмэгтэйчүүд бид селфи хийх дуртай байдаг. Энэ утас биднийг илүү хөөрхөн харагдуулж байгаа нь таалагдаж байна. Зуны улирал ирж байгаатай холбоотойгоор хөдөө, гадаа яваад гол руу орох үедээ зураг авахуулахад их тохиромжтой болсон байна. 

Үнэнийг хэлэхэд Samsung Galaxy S8 утсыг усан сан дотор задалж байгаа "Юнител"-ийн рекламыг үзээд анх итгээгүй. Усан дотроос өөрийнхөө селфиг хийгээд л итгэлээ шүү дээ.  

Б.Билгүүн

Сурталчилж байсан бүх л туршилтыг бид гурав хийж үзлээ. Ямартай ч сэтгэгдэл өндөр байна. Загварын шийдэл нь их гоё юм. Samsung Galaxy S8 утас усанд ажиллаж байгаа нь гол давуу тал нь гэж бодлоо. Санамсаргүй байдлаар утсаа шалбаагт унагаавал эвдрэхгүй гэдэг нь таалагдаж байна. 

 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2017.04.25
Шударга реклам: Юнителийн Бүгдийг цэнэглэгч карт бодит амьдрал дээр
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.