Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Нөүтбүүкний ангууч" гэгдэж буй Тэлмэн гэх залуу фэйсбүүкийг ШУУГИУЛЖ байна

Хэрэв Тэлмэн гэх залуу нөүтбүүк асууж юм бичиж байгаагүй бол эмэгтэй хүн биш гэх үг гараад байна.


Энэ бүхэн нэгэн охины постноос эхэлсэн юм. Тэрээр Тэлмэн Тэмка гэх фэйсбүүктэй залууд нөүтбүүкээ хэрхэн хулхидуулсан тухайгаа пост бичсэн ба үүний доор төсөөлөөгүй үйл явдал болсон билээ.

Гэтэл уг постны доор уг залуугийн нөүтбүүк асуун чат бичиж байсан бүх хүмүүс цугларч эхэлсэн гэхэд болно. Гэхдээ хэдхэн хүн биш зуу зуугаараа "Над руу бас нөүтбүүкээ өгч байгаач гэж бичсэн" гэх зүйлс бичиж, чатныхаа зургийг оруулсан байлаа.

Ийм чатууд цааш зогсолтгүй үргэлжлэх болно. Уг залууг үнэхээр хэдэн хүн рүү ийн бичсэнийг одоогоор хэн ч тогтоох аргагүй биз ээ.

Үүнээс үүдэн "Хэрвээ Тэлмэн нөүтбүүк асууж юм бичиж байгаагүй бол та эмэгтэй хүн биш" гэх үг хүртэл гарчээ.

Асуулгаж байгаагүй хүмүүс өөрсдийгөө үнэхээр эмэгтэй хүн мөн эсэхэд эргэлзэхэд хүрээд байгаа аж.

Мөн ийм хөгжилтэй постууд ч олон байна.

Уг үйл явдлыг эхэлсэн даруй манай залуучууд түүний тухай олон хөгжилтэй зургууд оруулж эхэлсэн байна.

Бүр зүйр цэцэн үг хүртэл гарчээ.

Тэр нэг ёсны "мэмэ" болон хувирсан гэхэд болно.

Түүнд "Нөүтбүүкний ангууч" гэх нэр хайрласан байна.

"Hall of Fame"-д заларсан дараагийн залуу болжээ.

Мөн "Охидуудынхаа нөтэбүүкийг тэлмэнгээс хамгаалья" гэх пэйж хүртэл нээгдсэн байна.

Хэрэв та бүхэн түүний хохирогчдын тухай постууд болон түүний тухай бичсэн сонирхолтой, хөгжилтэй сэтгэгдлүүдийг уншихыг хүсвэл ердөө фэйсбүүкийнх нь зурган доорх сэтгэгдлүүдийг уншихад хангалттай.

Одоогоор уг залуугийн зүгээс ямар нэг тайлбар огт өгөөгүй байгаа ба хохирсон хүмүүс ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
36
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.